2016.06.02

Хууль эрх зүйн шинэчлэлийг бүрэн утгаар нь хийж чадсан их хурал боллоо

“Ам нээвэл” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат оролцлоо.

Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсан хуулиудынхаа хэдэн хувийг нь шийдэж амжсан бэ?

УИХ отгон чуулганаа хийгээд түр завсарлалаа. УИХ хууль тогтоох байгууллага, хамгийн ажлын дийлэнх хувийг нь Хууль зүйн байнгын хороо нугалж байна. Төлөвлөсөн ажлуудаа ихэнхийг нь амжуулсан.  Хууль эрх зүйн шинэчлэлийг бүрэн утгаар нь хийж чадсан их хурал боллоо. Нийт 28 хуулийг батлуулсан байна. Энэ ажил  Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын гишүүд, Хууль зүйн яам, олон хуульчдын хүч хөдөлмөрөөр хийгдсэн.

Эрүүгийн хуулийн дагалдсан хуулиудын эцсийн найруулгыг сонсолгүйгээр чуулган завсарлачихлаа. Хууль хэрэгжихэд төвөгтэй байдал үүсгэх үү?

Эцсийн найруулгын заримыг нь сонссон. Хууль хэрэгжихэд бэлэн болсон.

      Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү