“Баярлалаа гишүүн ээ” гэсэн үгнээс урам авч улам урагшилж явдаг даа
Эмэгтэй хүнийхээ хувьд нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж нийгмийн хамгаалал, хапамжийн цэгцтэй бодлого боловсруулахад гар бие оролцож, нийгмийн оршин тогтнох, хөгжих язгуур үндэс болсон гэр бүлийн үнэт зүйлийг хамгаалах, нийгэм, эдийн засаг, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө 20 орчим жилийг зориулан ажиллаж байгаа нэр нь цэвэр, туршлагатай улстөрч, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.
-Алдарт эхийн одонгийн босгыг намсгаж дөрөв ба зургаан хүүхэдтэй эхчүүд алдарт эхийн одон авдаг болсон нь төрөөс төрөлт, хүн амын өсөлтийг дэмжсэн том алхам болсон. Энэ бол зүгээр нэг одон медаль, урамшуулап төдий зүйл биш цаана нь айл өрхийн амьдрал, өнөөгийн нийгэмд дутагдаад байсан хууль байсан. Та энэ хуулийг санаачлан батлуулсан хүн. Үүнээс ярилцлагаа эхэлье?
-2010 оны зургадугаар сард батлуулсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль л даа. 1957 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр БНМАУ-ын Их хурлаар “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай хууль”-ийг баталсан байдаг. Энэ хуулиар 5-8 хүртэл хүүхэд төрүүлэн өсгөсөн эхийг эхийн алдар хоёрдугаар зэргийн одонгоор, найм буюу түүнээс дээш хүүхэд төрүүлэн өсгөсөн эхийг эхийн алдар нэгдүгээр зэргийн одонгоор тус тус шагнаж байхаар тогтоосон байсан. Цаг үетэйгээ уялдуулаад энэ нөхцөлийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж үзэж дээрх хуулийгг санаачлан батлуулсан юм.
Хууль хэрэгжиж эхэлснээс хойш жилд дунджаар 1500 орчим эх нэгдүгээр одон, 8000 орчим эх хоёрдугаар одонгоор шагнагдаж байгаа. Жил бүрийн зургадугаар сарын 1-нд маш олон залуу гэр бүлүүд алдарт эхийн одонгоо аваад баярлаж байгааг харах үнэхээр сайхан. Хэрвээ хуучин шигээ таван хүүхэдтэй одон авдаг бол өнөөдөр залуу гэр бүл гурван хүүхэдтэй л байх байсан. Дөрвөн хүүхэдтэй одон авдаг болохоор тэр лүү л тэмүүлээд байдаг болсон гэж залуу ээж ярихыг сонсоод их л урамшиж байлаа. Энэ хууль бол яах аргагүй хүн амаа өсгөхийг бодлогоор оруулж өгч байгаа хэрэг. Нэг үе төрөлт багасч алдарт эхийн одон авах эхчүүдийн тоо мэдэгдэхүйц буурсан. Олон хүүхэд төрүүлж өсгөж байгаа эхчүүдийг дэмжих, урамшуулах, алдаршуулахыг хуулиар баталгаажуулж өгсөн нь ирээдүй хойчдоо оруулж буй хувь нэмэр юм.
-Таныг Алдарт эхийн одонгийн мөнгийг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барьсан гэж сонсож байсан юм байна. Энэ төсөл юу болсон бэ?
-Одоо хэрэгжиж байгаа хуулиараа Алдарт эхийн хоёрдугаар зэргийн одонтой ээжид 100 мянга, нэгдүгээр зэргийн одонтой ээжид 200 мянган төгрөгийн тэтгэмжийг жилд нэг удаа олгодог. Энэ мөнгөн урамшууллын хэмжээг нэмэгдүүлж тэтгэмжийн хэмжээг 500 мянга, нэг сая төгрөг болгуулахаар Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийг өргөн барьж байсан. Хэлэлцэх дарааллыг нь хойшлуулсан. Тэр хэвээрээ л байгаа. Уг нь олон хүүхэд төрүүлж өсгөснийх нь төлөө Монголын төр алдарт ээжүүддээ жилд нэг удаа дорвитойхон тусалчихдаг болмоор байна.
-Социалист нийгмийн үед аав, ээж маань хүүхдийн мөнгөөрөө шинэ хивс, хүүхдүүддээ гоё сайхан хувцас гээд их юм авдаг байсан. Хүүхдийн мөнгөө авна гэдэг нэг том чухал баяр байсан санагддаг. Тэр үед яг ямар аргачлалаар хэдэн төгрөг авдаг байсан юм бол?
-1962 онд АИХ-аар батлагдсан "Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд улсаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль’’-аар "Гурван хүүхэд төрүүлэн өсгөсөн эхчүүдийн дараагийн төрүүлсэн дөрөв, тав, зургаа дахь хүүхэд тус бүрд найман нас хүртэл нь жил тутам 300 төгрөг, зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн дараагийн төрүүлсэн долоо, найм, ес дэх хүүхэд тус бүрд найман нас хүртэл нь жил тутам 600 төгрөг, есөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн дараагийн төрүүлсэн 10 ба түүнээс дээш хүүхэд тус бүрд найман нас хүртэл нь жил тутам 800 төгрөг олгодог байсан. Тэр үед чинь дунджаар найман хүүхэдтэй байлаа. Найман хүүхэдтэй айл гэхэд жилд нэг удаа 2100 төгрөг авдаг байж. 11 хүүхэдтэй айл бол 4300 төгрөг. Энэ бол айл өрхийн хувьд маш их хөрөнгө оруулалт байсан. Тухайн үедээ гэрийн тавилгаа шинэчлэх хэмжээний мөнгө шүү дээ.
Өрх толгойлсон эцэг, эхийн нийгмийн халамжийн тухай хуулийг та санаачлан боловсруулсан. Тэр хууль хаана, ямар шатанд яваа вэ?
90-ээд онд 13 мянга орчим байсан. Тэгвэл өнөөдөр өрх толгойлсон эцэг, эхийн тоо нийт гэр бүлийн 14.7 хувьд хүрчээ. Монгол Улсын эдийн засгийн байдал хүндэрсэн энэ үед жирийн гэр бүл ажпаг хийгээд цалингаараа өрх гэр амьдралаа авч явахад хүндхэг байхад бага насны хүүхэдтэг ганц бие хүмүүст ямар хэцүү байгааг төсөөлөхөд бэрх байна Мөн өрх толгойлсон эцэг эх, тэдний хүүхдүүд өнчрөл хагацал, гэр бүл салалт зэргээр учирсан сэтгэл санааны гүн хямралаа даван туулах, шинэ амьдралд дасан зохицоход туслах сэтгэл зүйн зөвлөгөө бусад шаардлагатай үйлчилгээ хомс, хүртээмжгүй байна.
Сэтгэл санааны хямралаа богино хугацаанд гар чадаагүйн улмаас амьдрал нь уруудаж доройтох, хүүхдийн эрх ашиг хохирох зэрэг сөрөг үр дагаврууд бий болсоор байгаа шүү дээ. Эдийн засаг хүндэрсэн сүүлийн жилүүд энэ бүлэгт маш эмзэг тусч байна. Үр хүүхдээ эрүүл саруул, эрдэм боловсролтой хүн болгож өсгөх, хүмүүжүүлэх үүргийг эхчүүд л үүрч ирсэн. Бараан амьдралын хохирогч нь эмэгтэйчүүд, хүүхдүүд. Энэ хуулийн төсөл нь хавтгайрсан гэж үзээд байгаа халамжийг зорилтот бүлэг рүү чиглүүлж байгаа. Хууль өргөн барих шатандаа явж байгаа. Өөрөөр хэлбэл УИХ-ын даргад хуулийн төслөө өргөн барих товыг тогтоолгохоор өгчихөөд хүлээж байна.
-Та нийгэм рүү чиглэсэн асуудлыг түлхүү хөнддөг шиг санагддаг. Хэзээний л тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс нэмэх, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал, багш, эмч нарын цалин урамшуулал гээд яг л иргэний амьдрал дээр, айл гэрт мэдрэгддэг асуудлыг ярьж байдаг. Асуудлыг олж харахын тулд хэр судалгаа хийдэг вэ?
-УИХ-ын гишүүн гэхээрээ л чуулганы танхимд хадаатай юм шиг суудаг юм биш шүү дээ. Чуулганы завсарлагааны үеэр орон нутаг, сонгогдсон тойргоороо ажиллаж иргэд сонгогчидтойгоо уулзана.
УИХ-аар батлагдсан хууль тогтоомжуудыг танилцуулахаас гадна тэднийхээ санал хүсэлтийг багцалж авна. Миний хувьд нийслэлээс 1000 гаруй км-т алслагдсан Завхан аймгаас гурван удаа сонгогдсон гишүүн, Малчид, хөдөлмөрчдийнхөө дунд явж, тэднийхээ асуудал, санал сэтгэгдлийг маш сайн сонсоно. Улаанбаатар хотын иргэдээс надад хаягласан
бичиг, санал хүсэлт их ирнэ. Төр засгийн байгууллагаас болон миний зүгээс хамааран шийдвэрлэгдэх зүйлсийг бүхий л боломжоороо хөөцөлдөж, ажил хэрэг болгохыг хичээдэг дээ. Хуулийн төсөл өргөн барьж, батлуулж байж шийдвэрлэх ч асуудлууд гарна. Ялангуяа тууштай, туршлагатай, эмэгтэй гишүүндээ гээд хандсан асуудал ч олон байдаг. Асуудал, дээр үндэслээд мэргэжлийн судлаачдын баг ажиллана, олон улсын туршлагыг судална. Хууль бий болох процесс их урт удаан зам туулна шүү. Миний санаачлан боловсруулсан, : батлуулсан, хэлэлцүүлгийн : шатанд яваа хуулиуд бүгд л нийгмийн захиалгатай, иргэдэд хүлээлт үүсгэсэн, цаг үеэ олсон хуулиуд болж чадсанд баярладаг.
-Таны санаачилсан олон хууль, хуулийн төслөөс нийгмийн хамгаалал, халамжийн цэгцтэй бодлогыг хэрэгжүүлэхээр зорьдог нь харагддаг. Энэ парламөнтын үед санаачилсан нийгэмд чиглэсэн хуулиудаасаа та нэрлэхгүй юу?
-Гэр бүлийн гишүүдийн хариуцлага, хүүхдийн өмчлөх эрхийг хуулиар баталгаажуулахаар Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, алдарт эхийн одонгийн мөнгийг 500 мянга, нэг сая болгох шаардлагатай гэж үзэж Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай, Хүүхэдтэй гэр бүл, өнчин хүүхэд, залуусыгдэмжих тухай, Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, малчин иргэний ажилласан нэг жилийг 1.6 жилээр тооцох гээд хуулиуд бий.
Мөн сайн дураар даатгуулагчдад нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, жилээр төлөх боломж олгох, мөн малчин иргэдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж олгох үүднээс “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай”, “Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” хуулиуд байна.
Бага насны хүүхдүүдээ ганцаараа өсгөж байгаа эцэг эхэд халамж, дэмжпэг үзүүлэхээр Өрх толгойлсон эцэг, эхийн нийгмийн халамжийн тухай, ажлын байр бий болгож, үйлдвэрлэл бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг 600 км-ээс цааш алслагдсан орон нутагт гурван жилийн хугацаанд 50 хувь, 1000 км-ээс цааш алслагдсан орон нутагт 90 хувь хөнгөлөх замаар эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд бизнес эрхлэгчид, иргэдээ дэмжиж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гээд олон хуульд байна.
-Улстөрчид эцэс төгсгөлгүй бичиг цаасны ажилтай байдаг байх. Яаж эрч хүчээ сэлбэж, урам авч ажилладаг вэ?
-Чин сэтгэлээсээ хэлсэн “баярлалаа” гэдэг үг сонсоход ямар сайхан гээч. Аливаад сэтгэл оюунаа шийдэмгий байлгаж, үр дүнг нь үзэх, юу дуртайгаа хийх бус, хийж байгаа зүйлдээ дуртай байх ёстой гэж боддог. Улстөрчид бидний ажлын урам бол иргэдийн маань талархлын үг. “Баярлалаа гишүүн ээ” гэсэн үгнээс урам авч улам урагшилж явдаг даа.
-Шийдвэр гархгах түвшинд эмэгтэйчүүд олон байх ёстой гэж эмэгтэйчүүд л ярьж байдаг. Яг ийм учраас эмэгтэйчүүд байх ёстой гээд тайлбарлаад өгөөч?
-Өнөөдөр дэлхий нийтээрээ засаглалыг хэрхэн сайжруулах вэ, ядуурал тэгш бус байдлыг ямар замаар шийдэх вэ гэсэн асуудлын гарцыг хайж байна. Эцсийн бүЛэгг эдгээр асуудлыг шийдэх хамгийн зөв хувилбар, гарц бол хүний хөгжлийг дэмжих явдал гэдгийг олж харсан. Хүний хөгжлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх үндэс суурь нь шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангах явдал юм. Эрэгтэйчүүд давамгайлаад шийдвэр гаргаад байхаар хүний амьдралын хамгийн чухал асуудлууд гээгдэж үлдээд байгаа тухай л дэлхий нийтээрээ яриад байгаа юм. Тиймээс олон эмэгтэй төрийн эрх барих дээд түвшинд ажилпавал ард иргэд та бүхний нийгмийн асуудал хамгийн зүй зохистойгоор шийдэгдэх бодит боломж бий болно л гэж хэлмээр байна.
-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлснээр иргэндээ ээлтэй хөгжил ирнэ гэж хэлээд байна аа даа?
-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх нь хүний хөгжил, тэр дундаа эрүүл мэнд, боловсрол, хүүхэд, ахмад настан, хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн нийгмийн хамгааллын асуудлууд хүнд ээлтэйгээр шийдвэрлэгдэх бодит боломжийг олгож байдаг. Энэ ч үүднээс дэлхий нийтээрээ шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэх асуудлыг бодлогынхоо цөмд оруулаад багагүй хугацаа өнгөрч байна. Манай улс ч бусдын жишиг, ардчиллын зарчим, нийгмийн шаардлагаар холбогдох хуулиудаа баталсан. УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн тоог 30 хувьд хүргэсэн ч харамсалтай нь сая энэ бодлогоосоо ухарчихлаа. Өөрөөр хэлбэл, УИХ эмэгтэйчүүдийн квотыг бууруулснаараа олон улсын өмнө амласан амлалтаасаа буцчихлаа.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдлаа. Баяр хүргэе. Эдгээр хуулиудыг эмэгтэй гишүүд маань хичээн хөдөлмөрлөж байж батлуулсныг дурдахгүй өнгөрөх аргагүй...
-Энэ удаагийн парламент хамгийн олон буюу 11 эмэгтэй гишүүнтэй. Бид албан бус бүлэг байгуулж, хамтдаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлд нам харгалзахгүйгээр хамтран ажиллаж чадсан. Нийгэмд чиглэгдсэн олон хуулийн төсөл дээр хамтран ажиллаж батлуулсны нэг нь энэ хууль. Монгол Улсад гурван гэр бүл тутмын нэгд нь тодорхой хэмжээгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байдаг. Эр, эмийн хооронд илжиг бүү жороол гэдгээр хаалт хийж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байхад хажуу хөрш нь ч мэдээгүй царайлаад өнгөрдөг байсан явдал байхгүй болно.
Хуулийн гол агуулга бол хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагааны уялдааг сайжруулах зорилгоор хуулийн шинэчлэлийг хийсэн. Гэр бүлийн хүчирхийллийг иргэний маргааны журмаар шийдвэрлэж байсныг өөрчилж, зарим ноцтой үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор болж байна. Мөн хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах тусгай бүлгийг оруулсан. Энэ нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт шатанд илрүүлж, таслан зогсоохоос гадна хүүхдийн онцлог, хэрэгцээнд нийцсэн хамгаалалт, үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлнэ.
-Хүүхэд хамгааллын тухай хуулийг мөн батлуулсан. Энэ хуулийн онцлог юу вэ?
-2016 оны хоёрдугаар сард Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдсан. Хүүхэд өөрөө гомдол гаргах чадваргүй болохоор хүүхдийн эрх зөрчигдөж байгаа олон тохиолдлыг бид мэдэхгүй өнгөрөөдөг. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн конвенцэд нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн 1996 онд “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг батлан хэрэгжүүлжирсэн. Батлагдаад 20 орчим жил болсон хуулиа цаг үеийн хэрэгцээг дагаад өөрчлөх шаардлагатай болсон. Иймээс хүүхэд хамгааллын тухай болон хүүхдийн эрхийн тухай хуулиудыг баталаа.
Энэ хуульд хүүхэд хамгааллын зарчим, төрийн чиг үүргийг тодорхойлж, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бий болгох, гэр бүлийн хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан. Мөн хүүхэд хамгааллын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагын чиг үүргийг оновчтой болгох, хүүхэд хамгааллын мэргэшсэн ажилтан бэлтгэх, хүүхэд бүрт чанартай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх асуудлуудыг нарийвчлан тусгасан.
Ямар үйлдлийг хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэж үзэх вэ, ямар хор уршигтай үйлдлийг хүүхдийн эсрэг зөрчил гэж үзэх вэ, ямар хуулиар зохицуулах вэ гэдэг асуудлуудыг нэг бүрчлэн тусгасан. Нийтийн эзэмшлийн талбай, автобус гээд хаа ч байсан хүүхдийн эрх ямар нэг байдлаар зөрчигдөж байгааг харсан, мэдсэн бол түүнийг таслан зогсоох үүргийг иргэн бүр хүлээж байгаа.
Хэрэгтэй гэвэл мэргэжлийн байгууллагуудад хандаж, яаралтай тусламж үйлчилгээ авах ёстой. Монгол Улсын иргэн бүр ийм хариуцлага хүлээснээр хүүхдийн эсрэг үйлдлүүд зогсох, илрэх нөхцөл бүрдэнэ. Сургууль, цэцэрлэгийн багш нараас гадна хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй хүмүүс хүүхдийн эрхийн зөрчил, гэмт хэргийн талаар заавал мэдээлэх үүргийг оруулж өгсөн. Мэдээлээгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн үг. Үүнд сургууль, цэцэрлэгийн багш нараас гадна хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй хүмүүс багтана. Тэд хүүхдийн эсрэг хүчирхийллийн байдлыг тандах, заавал мэдээлэх үүрэг хуулиар хүлээж байгаа.
-Олон жилийн туршлагатай улстөрчөөс асуух зүйл олон байгаа ч ярианыхаа төгсгөлд нэг л зүйл асуумаар байна. Та эх үрсийн баярыг яаж тэмдэглэдэг вэ?
-Миний ээж 85 настай сайхан буурай бий. Эхлээд ээждээ очиж эрхлүүлж, эрхэлж хамт байна. Би чинь бас өөрөө эмээ болсон. Олон жилийн дараа айлд нялх хүүхэд ирнэ гэдэг үнэхээр өвөрмөц содон бэлэг юм байна. Өдрөөс өдөрт том болж байгаа хөөрхөн ачийгаа санаад байдаг болсон. Энэ жилийн хүүхдийн баяр ач хүүгийн минь анхны баяр нь. Жаахан хүүдээ бэлэг бэлдэнэ. Ер нь Эх үрсийн баяраар олон хүүхэд баярлуулахыг зорьдог. Өнгөрсөн жил БЗД- ийн захын хороодын эмзэг бүлгийн хүүхдүүдэд бэлэг бэлдсэн. Тэрний урьд жил Завхан аймгийнхаа Тэлмэн сумын Түмэн адууны баярт очиж таарсан. Хурдан морины унаач хүүхдүүдэд бэлэг бэлдэж очиж байлаа. Энэ жилийн хувьд сонгуультай холбоотойгоор хүүхдүүдэд бэлэг өгч болохгүй нь. Энэ ярилцлагаараа дамжуулаад нийт эх үрсдээ баярын мэнд хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.