Чуулганыг 06 сарын 23 хүртэл түр завсарлууллаа
2016.05.24

Чуулганыг 06 сарын 23 хүртэл түр завсарлууллаа

 Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын чуулганыг түр завсарлуулах тухай 62 тоот захирамжийг 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдөр гаргалаа.

УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД ЧУУЛГАНЫГ ТҮР ЗАВСАРЛУУЛАХ ТУХАЙ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 29 дүгээр зүйлийн 29.14 дэх хэсэг, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганыг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл түр завсарлуулахаар уг захирамжид дурдсан байна.

Энэ захирамжийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх ажээ.