2016.08.01

Хүчтэй аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үер боллоо

Улаанбаатар хотод  /2016.07.28/ 19 цагийн орчимд дуу цахилгаантай хүчтэй аадар бороо орж, 38 орчим минут үргэлжилсэн. Үүний улмаас хот бүхэлдээ усанд автаж, ялангуяа Баянзүрх дүүрэгт үерийн гамшиг нүүрлэлээ.

Тухайлбал, Дарь-Эх, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны уулзвар, 15 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн орчим, “Цэцэгжүүлэлт” компани, “Эко” хороолол гэсэн 5-6 газар үерт автсан байна.

Үер болсон газрын нөхцөл байдалтай Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс танилцлаа.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?