2016.08.02

С.Батболд дарга өрөөнөөсөө гарч ажиллахыг үүрэгдлээ

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа.

Хурлаар Улаанбаатар хотод долдугаар сарын 28-нд орсон түр зуурын, хүчтэй, аадар борооны улмаас үүссэн үерийн нөхцөл байдлын талаар болон Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар  хэлэлцэн, үүрэг даалгавар өглөө.

Улаанбаатар хотод 1915-2015 оны хооронд 34 удаа том, жижиг үер болсон байна. Энэ нь, дунджаар 2,9 жил тутамд нэг удаа үер тохиолдсон гэсэн үг юм. Харин сүүлийн 10 жилд 19 удаа үер буусан гэсэн судалгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас танилцууллаа.  Энэ нь хотын хүн ам нэмэгдэж, үерийн аюултай бүсэд иргэд суурьшиж байгаатай холбоотой гэж тайлбарлалаа.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?