Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Элчин сайд Син Хайминийг Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглээд, Монгол Улсын шинэ Засгийн газар хоёр талын өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлж, худалдаа, эдийн засаг, уул уурхай, дэд бүтэц болон нийгмийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад шаардлагатай зарим асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, Хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай санамж бичиг байгуулах, Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн үйл ажиллагааг сэргээхийн нь чухал байгааг онцлон тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянд өөрийн мэндийг уламжилж, түүний Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.