2010.09.30

Оюутны байр шинээр барих гишүүлийн санаачилга бодит ажил болно

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, гишүүн Ц.Сэдванчиг, С.Бямбацогг нар өчигдер үдээс хойш Боловсролын их сургуулийн оюутны дотуур байрны орчимд ажиллав.

Өнгөрсөн намрын чуулганы үеэр энэ дөрвөн гишүүн санаачлан орон нутгаас нийслэлд ирж төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын ахуй амьдралтай танилцахын хамт тэдний амьдрах орон байрны нөхцөлийг шийдэхээр 1000 оюутны дотуур байр барих асуудлыг төсөвт суулгуулсан юм. Ажлынхаа үр дүн болон явцтай нь танилцахаар эрхэм гишүүд газар дээр нь ирцгээ-сэн нь энэ. УИХ-ын гишүүдэд БСШУ-ы яамны Барилга захиалагчийн апбаны дарга Б.Цэрэн ажлаа танилцуулсан.

Түүний хэлснээр бол, 1000 оюутны дотуур байр барих ажлын анхны үр дүн ямар ч байсан гараад байгаа юм байна. Тухайлбал, дотуур байр барих газрын асуудлыг эхний ээлжинд шийджээ. Дупааны шугам сүлжээний болон цахилгааны нөхцөл, холбооны ажлууд гэхчилэн техникийн талын асуудлуудаа шийдэж дуусаад байна гэлээ. Хэдийгээр газар авах асуудал нэлээд бэрхшээлтэй байсан ч уйгагүй хөөцөлдсөний дүнд хоёр дотуур байр барих газрыг нь хотын зүгээс шийдэж өгчээ. Тэгээд багахан хэмжээний хоёр газарт тус бүр 10 давхар оюутны орчин үеийн шийдэлтэй, дотуур байр барихаар зураг төслөө хэдийнэ бэлэн болгожээ. Энд хөдөө, орон нутгаас ирж их дээд сургуульд суралцаж буй сурлагаараа шилдэг тэргүүний 1000 оюутныг хоёр хувааж байрлуулах болно хэмээн тэрээр хэлсэн.Эрхэм гишүүд оюутны байр барих ажил яагаад удааширч байгааг асуухад, хэдийгээр төсөвт дөрвөн тэрбум төгрөг суулгуулсан ч нэлээд хүнд, чирэгдэлтэй нөхцөлд бүхий л урьдчилсан бэлтгэл ажлууд явагддаг болохыг Б.Цэрэн учирлаж байв.

Дулааны шугамын асуудлыг бэрхшээлийн дундуур явсаар өнгөрөгч наймдугаар сард шийдүүлсэн, цахилгааны тухайд л гэхэд XIII хорооллын 21 дүгээр байрнаас татахаар болсон, холбооны шугамын ажилд бас их цаг орсон гэж гишүү-дэд тайлбарлаж байв. Гэвч ямар ч байсан УИХ-ын дөрвөн гишүүний санаачилгаар удахгүй нийслэлийн төвд хуучнаар арслантай гүүрийн урдхан талд оюутны 10 давхар хоёр дотуур байрны шинэ барилга онь холбон босох өдөр айсуй. Тэнд оюут-нууд фитнессээр хичээллэн, тохилог цэлгэр номын санд сууж, хичээлээ давтан, саруулхан том танхимуудад чөлөөт цагаа өнгөрөөх бүхий л боломж байгааг зураг төсөл гардан хийсэн хүмүүс хэлнэ лээ. Нэг өрөөнд гэхэд п гур-ван оюутан амьдарч, дотроо ариун цэврийн өрөө, гал тогооны тасалгаатай байх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.