2016.08.30

Ю.Цэдэнбалын нэрэмжит музей байгуулна

Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байх явцад, УИХ-ын гишүүн Х.Баделхан Ю.Цэдэнбал агсныг хэлмэгдүүлсэн эзэн хэн бэ?, Ю.Цэдэнбалын шагналыг гэр бүлд нь нэхэн олгосон уу? Манай улсыг хагас зуун жил удирдсан хүнд өмч хөрөнгө байна уу? гэсэн асуултуудыг асуулаа.

Асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хариулахдаа, байнгын хорооны хуралдаанаар ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой асуудлаар хуралдсан болохоос биш хэн, яагаад хэлмэгдүүлсэн бэ гэдгийг хэлэлцээгүй гэдгээ цохон тэмдэглэлээ. Маршал Ю.Цэдэнбалын одон тэмдэг, шагнал нь Монголбанкинд хадгалагдаж байгааг дурдаад уг тогтоолын төсөл батлагдсанаар Ю.Цэдэнбалын нэрэмжит музей байгуулж, тус музейд түүний эд зүйлс, одон тэмдэг зэргийг байх болно гэдгийг мэдэгдсэн юм.