2016.08.30

Ж.Батзандан: Эсэргүүцэх зүйл алга. Гэхдээ...

Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дууссаны дараа, УИХ-ын гишүүн Ж.Батзандан үг хэллээ. Тэрээр, ахмад, буурлуудынхаа хийсэн, бүтээсэн зүйлийг алдаршуулах нь зүйтэй гэсээр байр сууриа илэрхийлсэн.

Мөн тэрээр, Ю.Цэдэнбал агсныг хэлмэгдүүлж, насан эцэстэл нь Орост амьдруулсан гунигт түүхийг нэхэн сануулсан юм. Ю.Цэдэнбал агсны үед олон бүтээн байгуулалт өрнөсөн, саар зүйл ч болж байсан гэлээ. Монголын түүхэнд тод мөрөө үлдээсэн төрийн зүтгэлтнүүдээ мартаж болохгүй, тэднийг ч бас нэхэн санах хэрэгтэй, дэлхийн алдарт удирдагчдыг тухайн улсууд хэрхэн мөнхлүүлж байгааг үлгэр авах ёстойг хэллээ.