Олон улсын бичиг үсгийн өдөр” тохиож байна
2016.09.12

Олон улсын бичиг үсгийн өдөр” тохиож байна

НҮБ-ын  Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага (ЮНЕСКО)-аас жил бүрийн есдүгээр сарын 8-ны өдрийг “Олон улсын бичиг үсгийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ өдрийг “READING THE PAST, WRITING THE FUTURE” буюу “Бичиг үсгээр өнгөрснийг уншиж, ирээдүйг бичнэ” уриан дор 50 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдрийг тохиолдуулан БСШУС-ын сайд, “Хэлний бодлогын үндэсний зөвлөл”-ийн дарга Ж.Батсуурь “Хэлний бодлогын үндэсний зөвлөл”-ийн гишүүдийг хүлээн авч уулзаж монгол хэл, бичгийн тулгамдсан асуудлын талаар харилцан санал бодлоо солилцлоо. Дашрамд дурдахад, “Хэлний бодлогын үндэсний зөвлөл”-ийн дэргэд өдөр тутмын үйл ажиллагааг хангах үүрэг бүхий ажлын алба ажилладаг аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор “Хэлний бодлогын үндэсний зөвлөл”-ийгБоловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд ахалж, гишүүдэд дараах албан тушаалын хүмүүс багтдаг.

  •  -        Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх
  •  -        Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
  •  -        ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал
  •  -        ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн секторын эрхлэгч
  •  -        МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч
  •  -        МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч
  •  -        “Дэлхийн Монголчуудын чуулган”-ны ерөнхийлөгч
  •  -        “Монголын нээлттэй эхийн холбоо” ТББ-ын тэргүүн