“Солонгосын долоо хоног”  эхэллээ
2016.09.12

“Солонгосын долоо хоног” эхэллээ

 БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Солонгосын долоо хоног” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ.

Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотноо “Солонгосын долоо хоног” арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. 

Тус арга хэмжээг Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яам зохион байгуулж байгаа бөгөөд 2016.09.06-19-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ. “Солонгосын долоо хоног” хоёр улсын хамтарсан загварын шоугаар эхэлсэн бөгөөд урлагийн тоглолт, “K-Food” фестиваль, гэрэл зургийн үзэсгэлэн, таэквондогийн үзүүлэх тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм байна.