Орон нутагт 40,8 тэрбум төгрөгийн өр үүсчихээд байна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьтай ярилцлаа
-Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөхөн та салбарын сайдаар томилогдпоо. Хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлэх ажлаа хэрхэн тодорхойлов?
2016-2017 онд хамгийн чухал гэж үзсэн хэд хэдэн асуудалд анхаарал хандуулахаар төлөвлөж байна. Сургууль, цэцэрлэггүй хэрнээ 10.000 гаруй хүнтэй хороо Улаанбаатар хотод бий. 5-6 жилийн турш барьж байгаа нэр зүүсэн ч дуусаагүй, царцсан барилга манай салбарт олон. Эдгээрийг нэн даруй шийдэх шаардлагатай гэж бодож байгаа.
Мөн сургалтын хөтөлбөр, агуулга, чанарт онцгой анхаарах ёстой. Их, дээд сургуулиуд мэргэжлээрээ ажиллах чадваргүй хүн олноор төгсгөж, ерөнхий боловсролын сургуулийг ч сургалтынхаа агуулга, хөтөлбөрийг эзэмшээгүй хүүхдүүд дүүргэж байна гэсэн яриа гарах учиргүй.
Үүний тулд сургалтын чанарт нөлөөлж буй хүчин зүйлсийг арилгах нь зүйтэй. Жишээ нь, ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид ухаалаг гар утас хэрэглэхгүй байх шийдвэр гаргахаар судалгаа авч байгаа. Ихэнх улс ийм жишигтэй юм билээ.
-Энэ жил бага насны хүүхдүүдийн 20 гаруй хувь нь цэцэрлэгг хамрагдаж чадаагүй. Тэднийг хэрхэн цэцэрлэгтэй болгох вэ?
Улсын хэмжээнд 240.000 хүүхэд цэцэрлэгт хамрагдлаа. Хөдөөний хүүхдүүдийн 80 хувь нь цэцэрлэгт хамрагдсан. Үлдсэн хувь нь голдуу мал аж ахуй эрхлэн нүүдэллэж амьдардаг малчдын хүүхэд байна. Тэднийг сургуульд орохынх нь өмнөх жил цэцэрлэгт бүрэн хамруулах бодлого) баримтална.
Улаанбаатар хотод байдал түвэгтэй байна. Нийт хүүхдийн 70 хувь нь цэцэрлэгт хамрагдсан. Нийслэл 152 хороотой, үүний 10-т нь төрийн байтугай хувийн хэвшлийн цэцэрлэг ч алга. Орон нутагт бол бүх суманд цэцэрлэг бий шүү дээ. Сумын дундаж хүн ам цөөн 2000-3000 бол нэг хорооны дундаж хүн ам 9000 байна.
Тиймээс ирэх онд улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг сайжруулахад анхаарахаар төлөвлөсөн нутагт барьж дуусаагүй барилга цөөнгүй байна. Нийслэлд ч бий. Аль эрт 2010-2011 онд эхэлсэн л сан, сургууль, цэцэрлэгийн соёлын төвийн олон барилга ан гэх объектын тоонд орчихсон, шийдлээ хүлээж буй. Дундговь аймагт гэхэд л томоохон театр барихаар ажлыг нь эхэлсэн чдуусгаж чадаагүй царцаачихсан. Эдгээр олон асуудалд анхаарал хандуулж, шийдвэрлэнэ.
Царцаачихсан, ашиглалтад оруулах шаардлагатай хэчнээн сургууль, цэцэрлэг байна вэ?
Өдгөө 70 гаруй цэцэрлэг, 20 гаруй сургууль барьж буй. Ихэнх нь хугацаандаа ашиглалтад орохгүй нь. Санхүүжилт саатаж буйгаас эхлээд хүчин зүйл нөлөөлсөн. Ямар шалтгаантайг нь нарийвчлан судалж, шийдвэрлэх боломжтой. 2012 онд байгуулсан Засгийн газрын эхлээд царцаасан барилгууд гэх сонсогдох болсон. Түүнээс хойш царцаасан барилгуудын тоо жилээс жилд нэмэгдсээр өдгөө ийм олон болчихсон хэрэг.
2012 оноос хойш хоёр ч Засгийн газар ажилласан. Тухайн оноос өмнө эхлүүлсэн ч өдий хүртэл дуусгаагүй барилгууд дөрөв дэх засгийн газрийг үзэж буй гэсэн үг. Зарим нь марггаан дагуулж, хууль хяналтын байггууллагад шилжчихсэн.
Буруутай этгээдийг тогтоож, хариуцлага ярина ээр хууль хяналтын байгууллага дамжин удааширч, асуудал шийдэх гэж нэлээд сунжирдаг. Яг одоогийн нөхцөлд бидэнд хамгийн чухал зүйл нь барилга болчихоод байна. Тиймээс барилгуудыг богино хугацаанд ашиглалтад оруулж, хэдэн хүүхдээ сургууль, цэцэрлэгтэй болгоход голлон анхаарах юм.
-Гурван ээлжээр хичээллэж буй сургууль олон байгаа талаар гомдол тасрахгүй нь. Хэчнээн сургууль ийм ачаалалтай байгаа юм бол?
Энэ жид 34 сургууль гурван ээлжээр хичээллэж байна гэсэн дүн мэдээ гарсан. 19.00-20.00 цаг хүртэл хичээллэх нь байна шүү дээ. Өвөл бол сурагчид харанхуй болчихсон хойно тарах нь. Манай мөрийн хөтөлбөрт гурван ээлжээ хичээллүүлэхгүй, бүх сургуулийг хоёр ээлжтэй болгоно гэж тусгасан.
Би энэ жил V сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүй, 2800 гаруй сурагчтай байна шүү дээ. Тийм ачаалалтай сургуулиудыг өргөтгөх шаардлагатай. Мэргэжлийн хяналтын байгууллагынхны дүгнэлтээр зарим сургууль, цэцэрлэгийг нураасан ч шинээр барьж чадаагүй байна. Бас нураачихсан учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй таван цэцэрлэг ч бий.
-Хамран сургах тойрог тогтоосныг эцэг, эхчүүд нэлээд эсэргүүцдэг. Олонх нь хүүхдээ ажлынхаа ойролцоох сургууль, цэцэрлэгт хамруулах сонирхолтой байдаг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
Багачуудыг өглөө, оройд хол газар руу зөөх нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс аль болох гэртэйгээ ойрхон сургууль, цэцэрлэгт оруулах нь үр дүнтэй гэж харж байна. Хүүхдийн эрүүл мэндийг бодвол энэ нь хамгийн зөв шийдэл.
-Сургуулиуд багагүй хэмжээний өртэй болчихоод байгаа гэсэн. Ямар шалтгаанаар өр үүссэн юм бэ?
Өнгөрсөн засгийн үед боловсрол, соёлын байгууллагууд, сургуулиудад нэлээд хэмжээний өр хуримтлагджээ. Жишээ нь, орон нутагт харьяа байгууллагууд урсгал зардлын 40.8 тэрбум төгрөгийн өртэй Үүнд цалин , нийгмийн даатгалын шимтгэл, түлш, халаалтын өртөг багтаж байгаа юм.
2015 оны төсөв батлагдахад огт үндэслэлгүйгээр зардлыг нь 10 хувиар бууруулаад олгочихсон. Тухайн сургуулийн халаалтын зардалын хэмжээ буураагүй байхад 10 хувиар бага төлөхөөр чинь өр үүсэх нь аргагүй биз дээ. Энэ мэтээр өмнөх Засгийн газрын хариуцлагагүй, тооцоогүй байдааас шалтгаалсан байна. Манай яамныхан зарим аймаг, суманд ажиллаж, судалсны үндсэн дээр дээрх тооцоог гаргасан юм. Төсвийн тодотголд нэлээдийг нь барагдуулахаар тусгасан.
-Төсвийн тодотголоор боловсролын салбарт хэчнээн төгрөг суулган. Салбартаа хишшптай хөрөнгө оруулж чадах нь уу?
2016 онд баталсан төсвийнхөө түвшинд байна. Их, дээд сургуулийн оюутнуудыг сургалтын төлбөрийн зээл авах боломжоор хангахаар Сургалтын төрийн санд тодорхой хэмжээний мөнгө төсөвлөснөөс эхлээд барилга байгууламжийн засвар, шинээр барьсан сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийн хангамж зэрэгт анхаарч, байгаагаа зөв хуваарилж, хурдтай ажиллавал дотоод нөөц бололцоо бидэнд бий. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ЖАЙКА зэрэг гадаадын байгууллагын нэлээд олон төсөл хөтөлбөрийг манай салбарт хэрэгжүүлж буй.
-Оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгох ажил ямар шатанд байна вэ?
Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр би ажлаа хүлээж авангуутаа их, дээд сургуулиудын удирдлагуудтай хэлэлцэн, сургалтын төлбөрийг хоёр хувааж, улирлаар нь авах, өмнөх жилийнхээсээ нэмэхгүй байх зэрэг нэлээд олон асууддыг шийдсэн.
Гэхдээ цаашид их, дээд сургуулийн хөгжил, сургалтын чанарыг сайжруулахын тулд төлбөрийн хэмжээг барьж хязгаарласаар байх боломжгүй.
Мэргэжлийн онцлогоос шалтгаалж сургалтын хэрэглэгдэхүүн, лаборатори өргөн ашигладаг сургууль олон бий шүү дээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу сургалтын төлбөрийн зээл олгох үүднээс Сургалтын зээлийн сан байгуулах боломжтой.
-Төсвийн хүндрэлтэй холбоотойгоор гадаадад сурдаг оюутнуудын тэтгэлгийг олгохгүй гэж байсан. Үүнийг эцэслэн шийдсэн үү?
Тэтгэлэгт хамрагдах хүчин зүйл янз бүр. Хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр, цаад талаас үнэ төлбөргүй сургах нь ч бий. Ийм тэтгэлгүүдийг цаашид олгоно. Тэр битгий хэл яамнаас тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмэхээр ажиллаж байгаа.
-Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга, хөтөлбөрийг сүүлийн жилүүдэд нэлээд гэж харж байна вэ. Цаашид өөрчлөх үү?
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 800 гаруй сургуульд 560.000 хүүхэд хамрагдаж байна. Өнгөрсөн долдугаар сард салбарын сайд тушаал гаргаж Х-ХII ангийн сургалтын хөтөлбөрийг өөрчилчихөж. Бэлтгэл базаагаагүй, өөрчлөлтийн суурийг огт тавиагүй байж ийм шийдвэр гаргасан байна. Наад зах нь X ангийн хичээл сурах бичиггүйгээр эхэлж байгаа юм.
Үүнийг шийдвэрлэх томоохон бэрхшээлтэй бид тулгарчихлаа. Ахлах ангийн хүүхдүүд зарим хичээлээ сонгон судалдаг болох хөтөлбөрийг улс даяар хэрэгжүүлнэ гэсэн тушаал гаргасан. Гэхдээ хэрэгжих нөхцөл бүрдээгүй, сурах бичгээ бүр зохиож ч эхлээгүй.
Энэ хүндрэл бэрхшээлээс гарахын тулд Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх инстутийнхэнтэй хамтран ажиллаж эхэлсэн Х ангийн хүүхэд хичээлээ сонгочихлоо гэхэд хүртэл явах юм бэ. Их, дээд сургуулийн эхний хоёр курсийн чээлийн агуулгыг үзэх юм уу.
Эс ерөнхий боловсролын сургуулиш хөтөлбөрийг маш сайн эзэмш» анхаарах юм уу гэдэг нь хүртэл тодорхойгүй, шийдэл хүлээж байна даа. Боловсролын салбар түүхэндээ анх удаа сурах бичгээ гаргалгүй сургалтын хөтөлбөр шинэчилчихэж байгаа нь энэ.
-Сургалтын чанар нь багш бэлтгэх ажилтай ч бас холбогдоно. Энэ чиглэлд хэрхэн анхаарахаар төлөвлөсөн бэ?
Сургалтын агуулга, хөтөлбөрийг өөрчлөхийн тулд урьдчилаад багш нарыг нь урт хугацаанд бэлтгэх ёс Сурах бичиг гаргаагүй шиг, багш бэлтгэх талыг ч орхигдуулсан нь Ер нь Х ангийн хөтөлбөр тогтвортой байх ёстой.
I ангиас нь гадаад үзэж байгаа сургууль руу зарим эцэг эх хошуурдаг. Гэтэл тэр хөтөлбөр нь монгол хүн, монгол хүүхдэд хэр тохиромжтой вэ. Энэ мэтийг судалгааны үндсэн дээр шийдэх шаардлагатай.
Багш нарынхаа мэргэж дээшлүүлж, сургалтад хамруулах их, дээд сургуулиудын сурга чанарыг ч анзаарах хэрэгтэй. сурах бичгийн агуулгыг хянах учраас ажлын хэсэг байгуулсан. Түүхийг гуйвуулсан, шашинлаг сурах бичгүүд гарч байна гэж ард иргэд шүүмжилж байгаа.
-Соёл урлаг, шинжлэх ухааны салбарыг төр, засгаас дэмждэггү гэх шүүмжлэл бий. Энэ тал яам ямар боддого баримтлах
Эрдэмтдийн нээлт, бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх асуудал орхигддог гэсэн яриа бий. Цаашид шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх асуудалд анхаарал тавина. Шинжлэх ухааны салбарт зарцуулах зардлыг дахин нэмэгдүүлнэ гэж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан.
Манай яамны Шинжлэх ухааны газрын даргаар академич, Т.Ган-Эрдэнэ ажиллаж байгаа. ШУА-ийн Химийн хүрээлэнгийн захирал, энэ салбарт он удаан жил ажилласан хүн. Цаашид үр дүнгээ өгөхүйц бүтээлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд онцгой анхаарч, олон улсын байгууллагуудын дэмжлэгийг авч ажиллана гэж төлөвлөж буй.
Соёл урлагийн салбарт ч бэрхшээл олон бий. Цалин бага, боловсролын салбарынхантай харьцуулахад 50 хувьд нь ч хүрэхгүй байгааг соёл урлагийнхан хэлдэг.
Энэ бол бодит үнэн. Үүнээс гадна цаашид сонгодог болон үндэсний урлагаа хөгжүүлэх чухал үүрэг бидэнд бий. Он удаан жил тасалдсаны дараагаар манай хүүхдүүд ОХУ-д балетын урлагаар суралцаж эхэллээ.
Би ирэх арванхоёрдугаар сарын эхээр ОХУ-д ажлын айлчлал хийх урилга Соёлын сайдаас нь хүлээн авсан. Айлчлалын үеэр тус улсын Боловсролын болон Спортын сайдтай уулзаж, олон чиглэлээр хамтран ажиллахаар манайхан өдгөө бэлдэж байгаа.