УИХ-ын гишүүн Г.Занданшатар
2016.09.23

Г.Занданшатар: Улсын өр барагдуулах онцгой коммисс байгуулна

УИХ-ын чуулган завсарласан энэ үеэр гишүүд гадаад, дотоодод томилолтоор ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар Баянхонгор аймагт буюу тойрогтоо ажиллаж иргэд, сонгогчидтойгоо уулзлаа.

Тэрээр "Улсын өр барагдуулах онцгой коммис" байгуулж, оффшор бүсэд улстөрчдийн хадгалсан их мөнгийг эргүүлэн авчрах санаачилга гаргаад байна. Гишүүний энэхүү санаачилгыг тойргийн иргэд нь дэмжиж буйгаа илэрхийллээ.