Ц.Амарсанаа: Ашиг сонирхлын нөлөө орсон хууль хүний эрх зөрчдөг
Шихихутуг Их сургуулийн багш, магистр Ц.Амарсанаа
2016.09.30

Ц.Амарсанаа: Ашиг сонирхлын нөлөө орсон хууль хүний эрх зөрчдөг

Шихихутуг Их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  олон улсын эрдэм шинжилгээний бага хурал  “Хууль бүтээх үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэс, хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл” сэдвийн дор боллоо.

Тус хуралд УИХ-ын гишүүн, гавьяат хуульч Д.Лүндээжанцан, Хууль зүйн ухааны доктор, Шихихутуг Их сургуулийн хүндэт доктор С.Нарангэрэл тэргүүтэй гадаад, дотоодын эрдэмтэд,  Хүний эрхийн үндэсний комисс, Улсын дээд шүүх, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн зэрэг төрийн байгууллагын судлаачид, мөн Шихихутуг Их сургуулийн багш нар оролцсон.

Хуралд оролцогчид рх зүйн зохицуулалтын хүрээнд тулгамдсан асуудал,  онол, арга зүйн шийдэл бүхий цаг үеэ олсон хурал болж байгааг онцоллоо. Хурлын үеэр “Хууль бүтээх үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэс, цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан Шихихутуг Их сургуулийн багш, магистр Ц.Амарсанаатай ярилцлаа.

-Хууль бүтээх үйл ажиллагаа Монголд ямар түвшинд байна гэж судлаачид дүгнэж байна?

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн илтгэлд дурдагдаж байсан. Хуулийг бүтээнэ гэдэг нэг асуудал, амьдралд нийцэж хэрэгжинэ гэдэг өөр асуудал гэж. Аливаа хуулийг хэрхэн зөв цэгцтэй, системтэй үе шаттай гаргах вэ гэдэг маш чухал.  

Монгол Улсад мөрдөж буй хуулиудыг харьцангуй яарч батлуулсан эсвэл хөндлөн тодорхой нөлөө орсон байдаг нь учир дутагдалтай. Тиймээс Үндсэн хуультай уялдаагүй, зөрчилдөх зүйл заалттай хуулиуд гараад байна. Нийгмийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр хууль бүтээх процесс ч боловсронгуй, оновчтой болох хэрэгтэй байна.

Хуулийн агуулга, үзэл санаа нь олон нийт, хууль хүртэгсдэд тодорхой, ойлгомжтой, хэрэглэж болохуйц байх ёстой. Хууль батлагдахтай холбоотойгоор дагалдан гарах бусад хуулиуд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг сайтар боловсруулах тал дээр хууль санаачлагч, боловсруулагчид гол анхаарлаа хандуулах ёстой.  

-Хуралд хэлэлцүүлж буй илтгэлүүдийн талаар?

Олон улсын хурал гэдэг утгаараа гадаадын судлаач, эрдэмтэд “Хууль бүтээх үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд судалгаагаа толилуулж байна. Харин монгол судлаачдын хувьд тодорхой нэг асуудлыг шинжлэх ухааны түвшинд хөндөж, зөвлөмж гаргасан. Тиймээс зөвхөн “Үндсэн хууль бүтээх үйл ажиллагаа”-ны тухай биш салбар салбар асуудлыг хамарсан өргөн хүрээтэй  илтгэлүүд хэлэлцүүллээ. 

-Таны тавьсан илтгэлийн гол агуулга, хүмүүст өгөх гэсэн санаа?

Миний илтгэл бол хууль бүтээх үйл ажиллагааны үндсэн үзэл сэтгэлгээтэй холбоотой асуудал. Хуульчдийн хувьд цэвэр эрхзүйт байх хэрэгтэй. Хууль боловсруулж, батлуулахдаа аливаа нэг шашин, улстөрийн нөлөө оруулалгүй, сайн хууль гаргах шаардлагатай байгааг илтгэлээрээ дамжуулж хэллээ. Хуульд тодорхой нэг ашиг сонирхлын нөлөө ороод ирэхээрээ амьдрах нас богино, үйлчлэх хүрээ хумигдмал, хүний эрхийг зөрчсөн шинжтэй байдаг. Тодруулбал, илтгэлийн 2 дугаар хэсэгт захиргааны эрхзүйн хүрээн дэх хууль тогтоомжууд, түүнийг даган гарч байгаа журмуудын тухай хөндлөө.

Илтгэлийн үеэр

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлүүд

Хурлын эмхэтгэл

Хууль бүтээх үйл ажиллагааны шинжлэх  ухааны үндэслэлийг дээшлүүлэх асуудал
Илтгэгч: Монгол улсын их хурлын гишүүн, гавъяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан

Хуулийн амин сүнсийг чингис хааны өвд тулгуурлан судалсан нь
Илтгэгч: Академич, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн,  Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Шихихутуг их сургуулийн хүндэт доктор С.Нарангэрэл 

Хууль тогтоох ажиллагаа: Түүхэн сургамж                                               Илтгэгч: Удирдлагын академийн эрх зүйн тэнхмийн эрхлэгч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар 

Хуульчдад хүний эрхийн боловсрол эзэмшүүлэх нь  өнөөгийн хэрэгцээ, шаардлага мөн
Илтгэгч: Хүний эрхийн үндэсний комиссын дарга, доктор /ph.d/, профессор Ж.Бямбадорж

Үндэсний хууль тогтоох үйл ажиллагаанд олон улсын эрх зүйн үзүүлэх нөлөө
Илтгэгч: АНУ-ын Тринити хуулийн сургуулийн  профессор Кристофер Калл

Эрүүгийн процессын  хууль бүтээх, хэрэглэхэд эрх зүйн зарчмуудыг баримтлах нь
Илтгэгч: Шихихутуг их сургуулийн эрүүгийн эрх зүйн тэнхмийн эрхлэгч, доктор /ph.d/, профессор Ж.Бямбаа

Янз бүрийн эрх зүйн бүлүүдийн улс орнууд дахь улс төрийн дэглэмүүд
Илтгэгч: Эрхүүгийн УИС-ийн хууль зүйн сургуулийн Олон улсын эрх зүйн болон харьцуулсан эрх зүйн тэнхмийн профессор, доктор /ph.d/ М.Г.Тирских

Ардчиллын хямралыг даван туулахад эрх зүйт ёсны гүйцэтгэх үүрэг: харьцуулсан эрх зүйн үүднээс авч үзэх
Илтгэгч: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх,  доктор /ph.d/ Ч.Өнөрбаяр

АНУ-ын холбооны хууль тайлбарлах аргачилгааны стандартчилал ба холбогдох эрх зүйн зохицуулалтууд
Илтгэгч: БНСУ-ын Хандуны олон улсын хууль зүйн сургуулийн профессор Дэвид Коллиер

Хүний хууль ёсны ашиг сонирхлыг шүүхийн журмаар хамгаалах 
Илтгэгч: Улсын дээд шүүхийн тамгын газрын дарга, магистр Ж.Наранпүрэв

Олон улсын  болон оросын хууль  тогтоомж дахь хөхүүлэн  дэмжигч горим  журмуудын зохицуулалтыг боловсронгуй болгох үндсэн чиглэлүүд 
Илтгэгч: Эрхүүгийн УИС-ийн хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор /ph.d/ О.А.Шабаева

Эрүүгийн хуулийн /2015/ өөрчлөлт, түүний хэрэгжүүлэлтийн онол арга зүйн тулгамдсан асуудал 
Илтгэгч: Шихихутуг их сургуулийн  багш, гавъяат  хуульч, доктор /ph.d/  Р.Оюунбадам

Монгол Улсын дотоодын хууль тогтоомжоос ялгамжтай Монгол Улсын олон улсын гэрээг олон улсын эрх зүйн зарчимд үндэслэн тайлбарлан хэрэглэх асуудал
Илтгэгч: Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор /ph.d/ Ц.Мандах

Хууль хэрэглэх үйл ажиллагааны онолын үндэс, хууль зүйн позитивизмын хоцрогдол /эрүүгийн эрх зүйн хүрээнд/
Илтгэгч: Шихихутуг их сургуулийн ахлах багш, докторант П.Баянбаатар, ахлах багш, докторант  Б.Ганпүрэв

Бэлчээр ашиглалтын тухай Монгол Улсын хуулийн төсөлд хийсэн хууль зүйн дүн шинжилгээ
Илтгэгч: Отгонтэнгэр их сургуулийн хууль зүйн сургуулийн багш,  доктор /ph.d/ М.Сувд
Хууль бүтээх  үйл аж

иллагааны шинжлэх ухааны үндэс цаашдын чиг хандлага /үзэл сэтгэлгээний хөгжил/
Илтгэгч: Шихихутуг их сургуулийн багш, магистр Ц.Амарсанаа

Эдгээр илтгэлийг оюутан, судлаач, багш нарт эх сурвалж болно гэж үзээд ном болгон хэвлүүлсэнээ хурлын төгсгөлд оролцогчдод өгсөн юм.