Засгийн газар 100 хоногт юу хийв?
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2016.10.11

Засгийн газар 100 хоногт юу хийв?

Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд Засгийн газар эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө ч байхгүй тааруухан ажилласан гэж хийсэн ажилд нь муу дүн тавьж байна.

Засгийн газар өнгөрсөн 100 хоногт юу хийж амжуулав гэдэг дээр хангалтгүй үнэлгээ авч байна. Монгол ардын намын хувьд эрх барьж байсан Ардчилсан намын дөрвөн жилийн алдааг засаж 100 хоногийн турш хог шороогоо цэвэрлэж эмх цэгцэнд оруулсан гэж мэдээлэл өгч байгаа бол нөгөө талдаа Ж.Эрдэнэбатын засгийн газар өмнөх хийж хэрэгжүүлсэн ажлыг  үгүйсгэх, татан буулгах, нэрийг нь солихоос өөр дорвитой алхам хийгээгүй гэдэг шүүмжлэлийг сөрөг хүчний гишүүд хэлж байна.

Монголын эдийн засаг 2016 оны  сонгуулийн дараа гэнэтхэн хямралд ороогүй тодруулж хэлвэл өмнөх 4 жилийн хугацаанд хоёр ч сангийн сайд нь шинэчлэлийн бас шийдлийн засгийн газарт ажиллаж байсан.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Засгийн газар хүнд байдалд ажиллаж байгаад нэг талаас ойлгож байна. Засгийн газарт ажиллаж байгаа гишүүд нөгөө талаас зовлон тоочих гэж биш ажил хийх гэж шийдвэрлэх гэж ажилладаг.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?