Ц.Даваасүрэн: Он гармагц төсөвт тодотгол хийхийг үгүйсгэхгүй
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй 2011 оны нэгдсэн төсвийн талаар ярилцлаа.
- Ирэх жилийнтөсөв ДНБ-ий 9.9хувьтай тэнцэххэмжээнийалдагдалтайбатлагдлаа. Иймалдагдалтай төсөвбатлахаднөлөөлсөн голхүчин зүйл юу вэ?
-Төсвийн төслийг байнгын хороодоор хэлэлцэх үеэр зохих хэмжээний санал гарсан. Ойролцоогоор 370 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын саналыг баталсан төсөв дээр нэмж оруулбал төсөв даахгүй. Гэхдээ Засгийн газрын мөрийн хөтөлбөр, томоохон төслүүдийн дэд бүтэцтэй холбоотой саналуудыг сайтар ярилцсан. Ирэх оны төсвийн алдагдлын хэмжээ 9.9 хувь болж байгаа. Нөгөө талаас ажиглахад энэ нь эдийн засгийн хувьд сайн зүйл биш. Энэ жилийн төсвийн нэг онцлог нь хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр дэх сонгуулиас өмнө хэрэгжүүлэх ёстой гол амлалтуудыг тусгасан явдал юм. Эдгээр нь төсвийн алдагдалд сөргөөр нөлөөлсөн байх. Гэсэн хэдий ч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан арга хэмжээнүүд ирэх онд хэрэгжсэнээр улс орны хөгжил, иргэдийн амьдралд ач тусаа өгөх нь дамжиггүй.
-Ирэх оноос capI бүр олгох 21мянган төгрөгийгнэг дор авч үрдүнтэйзарцуулахыг хүсчбуй иргэд цөөнгүй.Бөөнд нь авахболомж төсөвттусгалаа олсон уу?
-Засгийн газраас иргэн бүрт олгох 1.5 сая төгрөгийн хишгийг өгөхдөө 500 мянган төгрөгийг бэлнээр, үлдсэнийг нь хувьцаагаар олгохоор шийдвэрлэсэн. Сөрөг үзэгдэл гарч инфляц өсөх вий гэсэн болгоомжлолын үүднээс иргэдийг хоршиж ажлын байр бий болгох төсөл хэрэгжүүлсэн тохиолдолд 21 мянган төгрөгийг бөөнөөр нэг удаа авах боломжтой уялдуулсан.
-Жил бурийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр нийгмийн халамж хавтгайрлаа, хязгаарлая гэж ярьдаг ч өөрчлөгдөхгүй юм. Нийгмийн халамжийг хэрэгцээ шаардлагатай хэсэгт бодитоор хүртээх боломж хэзээ нээгдэх вэ?
-Чухал асуудал. Юуны өмнө нийгмийн халамжийн багц хуулийг батлахдаа зорилтот бүлэгт халамжийг хэрхэн хүртээхийг тодорхой тусгах шаардлагатай. Тухайлбал, чинээлэг амьдралтай хүмүүс cap бүр 21 мянган төгрөг авах шаардлагагүй. Энэ удаа төсөв батлах үед тодорхой гарц гаргаагүй учраас мөнгө хуваарилах байдлаар явлаа.
-Төсөвалдагдалтайбатлагдсантохиолдолд онгарангуут тодотголхийх болов уу?
-Стратегийн ордууд ашиглалтад орж опөратор компаниудтай гэрээ байгуулж, том Тавантолгойн урьдчилгааны асуудал шийдэгдвэл төсөвт тодотгол хийхийг үгүйсгэхгүй. Манай улсын бүтээн байгуулалт улирлын чанартай. Таваас арваннэгдүгээр cap хүртэлх хугацаанд төсөвт орсон орлогоос бүтээн байгуулалтад зориулахгүй бол дахиад жилийн хугацаа алдана. Эдийн засгийн томоохон төсөл хэрэгжих, хөгжлийн шинэ шатанд гарч байгаа өнөө үед бүтээн байгуулалтад сарын хугацаа алдахад асар их хохирол дагуулна шүү дээ.
-Төсвийн хэлэлцүүлгийн турш татварт өөрчлөлт оруулах асуудал шүүмжлэл дагуулсан. Татварын өөрчлөлт иргэдэд хэр нөлөөлөх вэ?
-Татвар, хураамжийн тухайд УИХ-ын гишүүд, иргэдээс шүүмжлэлтэй хандсан зүйл бий. Ажлын хэсгүүд ажиллаж өөрчлөлт оруулсан. Монгол Ардын Намын бүлэг суудлын автомашины татварыг нэмэгдүүлэх эсэх асуудлыг хэлэлцээд буцаах санал гаргасан. Учир нь иргэдийн орлого нэмэгдэж, эдийн засгийн өсөлт сайжирсан үед шатлалтайгаар хэрэгжүүлье гэж санал нэгдсэн. Тиймээс Засгийн газар суудлын автомашины онцгой албан татварын төслийг татсан. Ер нь 66 төрлийн татвар хураамжийн асуудал яригдсан учраас зүйл заалт бүрээр хэлэхэд хүндрэлтэй. Тэмдэгтийн хураамжийг өнөөгийн хэмжээнд, зарим хэсгийг багасгахаар ажлын хэсэг шийдвэрлэсэн. Ингэснээр төсөвт хуримтлагдах байсан 9.7 тэрбум төгрөгийн татварыг хаслаа. Өөрөөр хэлбэл, иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөрүүлсэн гэсэн үг. Тэмдэгтийн хураамжийн хуульд 1993 оноос хойш өөрчлөлт оруулаагүй байсан.
- Ямар төрлийн тэмдэгтийн хураамжийг багасгасан бэ?
-Гэрлэлт бүртгүүлэхэд 25 мянган төгрөгийн хураамж төлдөг байсныг 9900 болгосон. Хүүхэд үрчилж авахад 25 мянган төгрөгийн хураамж өгдөг, Хүүхэд үрчилсний төлөө ийм шийтгэл хүлээж болохгүй гээд 2500 төгрөг болгож буурууллаа. Иргэний үнэмлэх, баримт бичгээ гээж үрэгдүүлсэн тохиолдолд 21 мянган төгрөг төлж дахин авдаг. Хувь хүний хариуцлагатай холбоотой учраас хэвээр үлдээсэн.