Бизнесийн ёс зүйн ажлын хэсэгт нэгдээрэй
2016.11.22

Бизнесийн ёс зүйн ажлын хэсэгт нэгдээрэй

Авлигын талаарх ард иргэдийн төсөөллийг судлан тогтоодог Азийн сан, Сант Марал Сангийн зургаа дахь удаагийн хамтарсан санал асуулгын дүнг харахад, төрийн албан дахь авлигын түвшин “маш өндөр” байна гэж оролцогсдын 49.7 хувь буюу анх санал асууж эхэлснээс хойш хамгийн олон хувь нь үзсэн байна.

2016 оны 1-р сард Монголын Бизнесийн Зөвлөлийн (МБЗ) дэргэд Бизнесийн ёс зүйн ажлын хэсэг байгуулагдсан юм. Тус ажлын хэсэг нь компанийн сайн засаглал, хариуцлагатай бөгөөд шударга байдлаар бизнес эрхлэх байдлыг дэмжих зорилготой. 

Бизнесийн ёс зүйн асуудал дээр хамгийн их нөлөө бүхий байхаар зорьж буй энэхүү Ажлын хэсэгт нэгдэн орсноор танай байгууллага Монгол Улс дахь бизнесийн чин шударга байдлыг бэхжүүлэхийн төлөө ажиллаж буй бүхэл бүтэн сүлжээний нэгэн хэсэг болох юм.

Тус ажлын хэсэг нь уулзалт, чадавхи бэхжүүлэх, хэрэглэхэд дөхөм арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх зэрэг олон төрлийн арга хэмжээгээр дамжуулан дээр дурдсан хүндрэл, бэрхшээлээс гарахад байгууллагуудад туслах юм.

Түүнчлэн, Засгийн газар авилгын эсрэг хууль тогтоомж, олон улсын конвенцыг мөрдөж, авилгын эсрэг үндэсний хөтөлбөр түүний дотор хувийн хэвшил дэх авилгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх арга замуудыг боловсруулж хэрэгжүүлдэг болоход нь Ажпын хэсэг анхааран ажиллах болно.

МБЗ-ийн дэргэдэх Бизнесийн ёс зүйн ажлын хэсэгт нэгдэн орсноор дараах боломжууд нээгдэнэ:

Суралцах боломж: Олон улсын болон үндэсний тэргүүлэх компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд, энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдээс суралцах боломж нээгдэнэ. Чадавхийг бэхжүүлэх хэд хэдэн сургалт, танилцах аялал, уулзалтуудад оролцож, компанийн сайн засаглал, нийгмийн хариуцлага, ёс зүй, бизнесийн шударга үйл ажиллагаа зэрэг чиглэлээр ойлголт, мэдлэг, туршлагаа бэхжүүлэх боломж олгоно.

Хөгжих/Сайжрах боломж: Ажлын хэсгээс зохион байгуулах тогтмол арга хэмжээ болон Азийн сан, Глобал Эффэйрс Канадын буцалтгүй тусламж дэмжлэгтэйгээр боловсруулах практик арга хэрэгсэл, зөвлөмжүүдийг авах боломжтой. 

Хуваарилах боломж: Бизнесийн болон иргэний нийгмийн ижил төстэй хандлага бүхий байгууллагуудтай ойр дотно ажилласнаар тулгамдсан асуудлуудаа хамтран тодорхойлж, гарц шийдэл гаргах юм. 

Бизнесийн ёс зүйн ажлын хэсэгт орох 5 алхам

- МБЗ-ийн дэргэдэх Бизнесийн ёс зүйн Ажлын хэсгээс зохион байгуулах (сард нэгээс доошгүй удаа) арга хэмжээнд тогтмол оролцох нэг ажилтныг компани/байгууллагаас нэрлэн томилох

- Тухайн хүний бүтэн нэр, цахим шуудангийн хаяг, утасны дугаар болон албан тушаалын талаар мэдээллийг МБЗ-ийн албан ёсны хаяг руу илгээх

- МБЗ-өөс баталгаажуулсан цахим шуудангаар Ажлын хэсгийн зарлал мэдээ, бусад мэдээллийг тогтмол хүлээн авч эхэлнэ. Оролцохыг хүссэн арга хэмжээ тус бүрээр тусгайлан бүртгүүлнэ.

- МБЗ-ийн дэргэдэх Бизнесийн ёс зүйн Ажлын хэсэгтэй холбогдох бусад мэдээлэл шаардлагатай бол дараах хаягаар хандана уу.

- МБЗ-ийн Хамтын ажиллагаа хариуцсан менежер Х.Отгонгэрэлтой холбоо барих юм. Утасны дугаар: 317027, 70114442,99105817