Г.Баярсайхан тамирчдаараа бахархлаа
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2016.03.31

Г.Баярсайхан тамирчдаараа бахархлаа

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд мандуулж, монгол мэргэжилтнүүдийн ур ухааныг гайхуулаад ирсэн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад хүндэтгэл үзүүллээ.

Тухайлбал, олон улсад мэргэжилтэй ажилчдын олимп хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Абилимп буюу хөгжлийн бэршээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын тэмцээнд анх удаа оролцсон Монголын баг гурван мөнгөн медаль, нэг тусгай байрын шагналтай эх орондоо ирсэн билээ.

Багийн гишүүдийн хоёр нь тулгуур эрхтний, найм нь сонсголын, нэг нь харааны бэрхшээлтэй ч эзэмшсэн мэргэжил, ур чадвараараа бусдыг манлайлсан уран гартнууд гэж Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан бахархан хэллээ.