“Remix Mart8” тоглолтын бэлтгэл ажил амжилттай өрнөж байна
Тоглолт гуравдугаар сарын 6-нд буюу Ням гарагт “Дурсамж” шөнийн клубт 19 цагт болно.
2016.03.02

“Remix Mart8” тоглолтын бэлтгэл ажил амжилттай өрнөж байна

Уншигч таны дурсамжийг хөглөх 70-80-аад оны Монголын хамтлаг, дуучдын сэтгэлд хоногшсон хит дуунууд эгшиглэх шоу тоглолт тун удахгүй буюу гуравдугаар сарын 6-нд болох гэж байна.

Энэхүү шоу тоглолт болохтой холбогдуулан тоглолтод оролцох уран бүтээлчид тоглолтын бэлтгэлээ базааж, зохион байгуулагчид нь тайз, гэрэл, бусад шоу үзүүлбэрийг үзэгчдийн сэтгэлд нийцүүлэх үүднээс бэлдэж байна.

Тоглолт Ням гарагт “Дурсамж” шөнийн клубт 19 цагт болно.

"Easy Entertainment", “Ухаант гэргий” ТББ хамтран зохион байгуулж буй тус тоглолтод 70-80-аад оны хит дуунуудыг амилуулсан хамтлаг дуучид, орчин үеийн дуу хөгжмийн өнгө төрхийг тодорхойлогч залуу уран бүтээлчид нэг үдэш нэгэн тайзан дээр гарч, бүх насны үзэгчдийн сэтгэлийг догдлуулахаар ажиллаж байна. Тоглолтод урилгаар Монголын шилдэг DJ нар өөрсдийн “set”-үүдээ толилуулах юм байна.

...Дуу хөгжимд дуртай, сонирхолтой шоу үзүүлбэр үзэх хүсэлтэй үзэгчдийг урьж байна. Амралтын нэгэн оройгоо хэмнэлтэй, аялгуулаг, эрч хүчтэй өнгөрүүлээрэй...

Тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй. Та тасалбараа Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Peace Tower-ийн 7 давхар 704 тоот "Easy Entertainment"-аас ирж аваарай.

Тоглолттой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 91861030, 88926996, 99001597 дугаарын утсаар холбогдож авах боломжтой. Мөн www.facebook.com/events/remixmart8 хаягаар нэвтэрнэ үү.