2010.04.01

Цас, зуд ын байдал хүнд байгаа сумдад ажиллалаа

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар тойрогтоо хоёр удаа очин, нутгийн иргэдтэй уулзаад ирлээ.

Тэрээр чуулган завсарлан даруйд л Хөвсгөлийн зорьсон юм.  Хоёрдугаар сарын тавны өдрөөс 11 хүртэл долоо хоног  аймгийн цас зудын байдал хүндэрсэн Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг сумдаар явж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, цаашид авах арга хэмжээг тодорхойлсон байна. Мөн өвс тэжээл, эрүүл мэндийн үйлчилгээг зам хаагдсан газрын малчдад хүргэх ажлыг яаралтай зохион байгуулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг өгч ажллаа.

Цагаан-Уул, Цэцэрлэг, Бүрэнтогтох  сумын төвүүд  дээр 350 орчим иргэдтэй, эдгээр сумдын багын төвийн 300 гаран, малчин өрхийн 20 орчим өрхийн 120 орчим хүнтэй уулзаж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль, тогтоолын талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултуудад хариулт өглөө

Иргэдийн асуулт, хүсэлтүүдийг багцлаад үзвэл, байгалийн бэрхшээлийг хохирол багатай даван гарах, малчдын тавьсан банкны зээлийг хөнгөлөх, малгүй болсон иргэдийг малжуулах,  сүүлийн үед хөдөө орон нутгийн иргэд малчдын өргөн хэрэглэж мэдээ, мэдээллээ авдаг тавган антеннийг өөрчлөхөөр болсныг түр хугацаагаар хойшлуулах, аймаг, сумын төвүүд дээр ажлын байр  бий болгох, мах, сүү, малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийг өсгөж тогтвортой байлгах, ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, байгалийн баялгийг гадны компаниудад 100 хувь эзэмшүүлэх эрхийг олгохоо зогсоох, малын тэжээл тариалах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх эрх зүйн орчин нөхцлийг сайжруулж, дэмжлэг үзүүлэх, мал эмнэлгийн үйл ажиллагааны одоогийн тогтолцоог өөрчилж чанаржуулах, хөдөө орон нутагт олон жил ажиллаж байгаа багш, эмч нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг саналууд дийлэнх хувийг эзлэж байна. Мөн Цэцэрлэг сумын хилийн заставаар орж хилчдийн хилчдийн амьдралтай танилцав. Байр, орчны хувь боломжийн боловч аймаг хоорондын хил дамнасан малын хулгай их гардаг, цагдаагийн хүн хүч дутмаг тул орон нутгийн захиргаа, иргэдийн зүгээс тусламж хүсдэг, уналганы морьд дутмаг байдаг зэрэг асуудлыг тавьж байлаа.

Одоогоор гишүүн дээрхи сумдад ажиллахад иргэдийн зүгээс бичгээр тавьсан хүсэлтүүдийг шийдвэрлэхэд анхаарч байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.