Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс 2016 онд хийж гүйцэтгэсэн онцлох 5 ажил
2016.12.27

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс 2016 онд хийж гүйцэтгэсэн онцлох 5 ажил

1.Монгол Улсын Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орлоо

Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль УИХ-ын 2016 оны 4 дүгээр сарын 16- ны өдрийн хуралдаанаар батлагдсан билээ. Энэхүү хуулиар Боловсролын магадлан итгэмжлэх төв байгууллага нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) байна хэмээн тодорхой зааж, чиг үүргийг нэмэгдүүлсэн.

Дээд боловсрол, сургалтын байгууллага ангилал тогтоох, шинээр сургууль, хөтөлбөр нээхэд урьдчилсан магадлан итгэмжлэл хийх, олон улсын болон дотоодын магадлан итгэмжлэлийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулах, бүртгэх зэрэг шинэ чиг үүргүүдийг БМИҮЗ хэрэгжүүлэх болов.

Дээд боловсролын салбарт, давхардан хэрэглэгддэг, үр өгөөж багатай чанарын хяналтын олон механизмыг халж, магадлан итгэмжлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх болсноор дээд боловсролын сургалтын байгууллага 5 жилийн хугацаатайгаар заавал магадлан итгэмжлэгдэх болж хуульчлагдав.

2. ХБНГУ-ын ASIIN байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, их сургуулиудын төлөөлөл 2016 оны 9 дүгээр сарын 26-наас 30-ны өдрүүдэд ХБНГУ-ын Бонн, Дюсселдорф, Франкфурт хотуудад ажилласан билээ. Энэ үеэр ХБНГУ- ын Инженер, мэдээлэл зүй, байгалийн ухаан, математикиин мэргэжлийн хөтөлбөрийг магадлан итгэмжлэх агентлаг /АSIIN/- байгууллагатай өмнөх онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд “Ижилсэх түншлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Энэхүү гэрээг байгуулснаар хоёр жилийн хугацаанд үргэлжлэх “Ижилсэх түншлэл” хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхлэв.

З.АШУҮИС-ИЙН “Хүний их эмч” бэлтгэх хөтөлбөр олои улсад магадлан итгэмжлэгдэв

Германы Инженер, мэдээлэл зүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлнйн хөтөлбөрийг магадлан итгэмжлэх агентлаг /АSIIN/-аар АШУҮИС-ийн “Хүний их эмч” мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр 5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэгдэж, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрчилгээгээ хүлээн авлаа.

4.Азийн хөгжлийн банкны дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд олон улсад магадлан итгэмжлэх 7, дотоодод магадлан итгэмжлэх 20 хөтөлбөрт 700 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүллээ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны А/387 дугаар тушаалаар олон улсын магадлан итгэмжлэлд орох 7 хөтөлбөр, дотоодын магадлан итгэмжлэлд орох 20 хөтөлбөрийн жагсаалтыг тус тус баталсан билээ. Эдгээр хөтөлбөрийн магадлан итгэмжлэх үйл ажиллагааны зардал зориулж, нийт 700 орчим сая төгрөгийн санхүүгийн туслалцаа дээд боловсролын шинэчлэлийн төслөөс үзүүлж, хамтран ажиллаж байна.

5. БМИҮЗ Европын холбооноос хэрэгжүүлж буй Еrasmus+ төсөлд хамтрах байгууллагаар сонгогдлоо

БМИҮЗ, БСШУСЯ, МУИС, Отгонтэнгэр их сургууль Европын холбооны Еrasmus+ төслийн хүрээнд хэрэгжих “Чанарын баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх хөтөлбөр”-т хамрагдах байгууллагуудаар сонгогдон хамтын ажиллагаа эхэллээ. Уг хөтөлбөрт хамрагдсанаар дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн дотоод чанарын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлэх чиглэлээр Их Британи, Испани, Франц, Украйн, Армен, Казакстан улсуудтай 3 жил хамтран судалгаа, туршилт зохион байгуулна.