Арбитрын хууль Монголыг хохироох эрсдэлтэй гэв
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2017.01.25/ Арбитрын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон түүнтэй холбогдож өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн тайлбараар бол Арбитрын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай, гэхдээ дагалдаж орж ирсэн төслүүдийг энэ хэвээр баталбал Монгол Улс хохирох эрсдэл өндөр гэнэ. Учир нь гадаадад үйл ажиллагаа явуулж байгаа компанитай холбоотой маргаан гарвал түүнийг нь олон улсын Арбитраар шүүлгэх нөхцөл өндөр болох аж. Учир нь Арбитрын тухай хуульд маргааныг олон улсын болон дотоодын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан байдаг.
Жишээ татвал газрын маргаан гарахад үйл ажиллагаа эрхэлдэг компани нь Монголынх бол Захиргааны шүүхээр шийддэг. Харин гадаадад үйл ажиллагаа эрхэлдэг бол компани бол олон улсын Арбитрт хандана. Энэ тохиолдолд Монголын талын хүлээх эрсдэл өндөр гэнэ. Тухайлбал, гадаадын иргэд Монголоос газар эзэмшлээ, маргаан гарвал Олон улсын арбитраар шүүлгэх болоход өмгөөллийн мөнгө гаргахаас эхлээд олон асуудал дагуулах тул дээрх хуулийг энэ хэвээр нь батлах нь эрсдэлтэй байгаа юм” гэлээ.
Монгол Улс өнгөрсөн хугацаанд “Хан ресурс”-ын маргаанаас болж, 300 сая ам.долларын өрөнд орсон. “Буян” компанийн захирал Б.Жаргалсайханы “Марубени”-тай холбоотой асуудлаар Засгийн газар олон улсын Арбитрт дуудагдаж байсан. Монголын тал нөхөн төлбөрт унаагүй боловч өмгөөлөл авахын тулд зардал гаргасан. Тиймээс хуулийн төслийг батлахаас нь өмнө эргэж харах шаардлагатай” гэлээ.