2017.02.10

Б.Саранчимэг: Дөнгөж сургууль төгссөн залуучуудын ажил эрхлэлтийг дэмжих бодлогыг дэмжиж байна

Өчигдөр хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар "Залуучуудын хөгжлийг дэмжих тухай" хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. 

Хэлэлцүүлэгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хуулийн төслийн хэд хэдэн заалтыг онцлон дэмжиж буйгаа идэррхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Сарачимэг: 

Зарчмын хувьд хуулийн төслийг дэмжиж байна.  Залуусын нийгмийн хөгжилд оролцох оролцоо, эрх үүргийг тодорхойлсон маш чухал хуулийн төсөл орж ирж байна гэж үзэж байна.

Ер нь хүн нийгэмд биеэ авч явч төлөвшихөд нэн чухал хэрэгцээ болох чанартай боловсрол, мэргэжил цаашлаад ажил эрхлэлт, эрүүл мэнд гэсэн  хэсгүүд дээр анхаарч төсөлд оруулж ирсэн байна. Үүнд сайшаалтай хандаж байна. 

Залуучуудын ажил эрхлэлт хамгийн гол асуудлын нэг. 2016 онд ажилгүйдлийн төвшин 10.4 хувьтай байгаа. Үүний 38.4 хувь нь 25-34 нас залуучууд эзэлж байна. Залуучууд ажилд анх ороход үүсдэг нэг хүндрэл бол ажил олгогч мэргэжлээрээ 1-2 жил ажилласан туршлагатай байх гэсэн шаардлага тавьдаг.

Дөнгөж их дээд сургууль төгссөн залуучууд ажил ороход нилээд хязгаарлагдмал байдаг. Энэ хуулийн төсөлд тухайн жилд ажилд авсан ААН-үүдийг дэмжих бодлого оруулж ирсэн нь тун зүйтэй юм. 

Эрүүл залуу хүн эрүүл улс нийгмийг хөгжүүлнэ. Хуулийн төсөлд оюутан Залуучуудыг ЭМД-д хамруулах,  харьяалал харгалзахгүйгээр эмнэлгийн үйлчилгээ, тусламж авах зохицуулалт оруулсныг дэмжиж байна.