2017.03.20
Д.Тэрбишдагва: Ээлжит бус чуулганыг яагаад зарлахгүй байгааг ойлгохгүй байна
УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, төсөв тодотгох шаардлагатай болсон. Гэсэн хэдий ч ээлжит бус чуулган хуралдахгүй хойшилсоор байгаа билээ.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва "Ээлжит бус чуулган ямар шалтгаанаар хойшлоод байгааг Би сайн ойлгохгүй байна. Ер нь Ээлжит бус чуулганыг хуралдуулах ёстой. Ингэж байж бусад улс орон, ОУВСангаас зээл тусламж авна. Бусад улсуудтай "ярьсан хөөрсөн" зүйл бий шүү дээ" гэв.