Я.Содбаатар: Төсвийн алдагдлыг нэг оронтой тоо руу оруулах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Я.СОДБААТАР
2017.03.29

Я.Содбаатар: Төсвийн алдагдлыг нэг оронтой тоо руу оруулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Я.СОДБААТАРТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулган завсарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Удахгүй хаврын чуулган нээлтээ хийх гэж байна. Энэ хугацаанд мэдээж тойрогтоо ажилласан байх. Ямар ажил хийж, амжуулав?

-УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой ажлыг амжуулж байна. Миний хувьд тойрогтоо ажиллаж, тойргийнхоо ард иргэдэд УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэр, хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааг танилцууллаа. Би Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүн. Манай тойрогт тус аймгийн таван сум хамаардаг.

Эдгээр суманд энэ жил өвөлжилт нэлээд хүндэрч, цас ихтэй байлаа. Тиймээс Улсын онцгой комисс, ХХААХҮЯ болон бусад байгууллагад санал тавьж, өвөлжилт хүндэрч байгаа газруудад тусламж үзүүлсэн. Тусламжийн цувааг өөрийн биеэр хүргэж өгч иргэдтэйгээ уулзлаа. Түүнээс гадна УИХ-аар ярьж байгаа, хаврын чуулганаар батлах хууль тогтоомжтой холбоотой санал хүсэлтийг авах чиглэлээр нэлээд ажиллалаа.

-Ирэх хаврын чуулганаар таны ахалж буй ажлын хэсгийн цөөнгүй хуулийн төсөл хэлэлцэгдэх байх?

-Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдэд анхаарлаа хандуулж байна. Тухайлбал, МАН-ынбүлэгдээрУИХ- ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судлах ажлын хэсэг байгуулсан. Мөн энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулаад байна.

Хоёр ажлын хэсэг хамтарч 25 жилийн нүүрийг үзэж буй шинэ Үндсэн хуулийн хүрээнд юуг нь өнөөдөр хэрэгжүүлж байна, юуг нь өөрчлөх шаардлагатай. Нэмэлт өөрчлөлт оруулбал ямар хүрээнд оруулах вэ гэдэг чиглэлээр тодорхой санал боловсруулж байна. Мөн Хог хаягдлын тухай хуулийн ажлын хэсгийг би ахалж байгаа. Энэ хуулийн дэд ажлын хэсгийг хуралдуулах, хуулийг хаврын чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх зэрэг үйл ажиллагаанд оролцож байна.

-Засгийн газраас 2017 оны төсвийн тодотголыг өргөн барилаа. Тодотголд төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувьтай тэнцэх хэмжээтэй байна гэж оруулсан байсан. Сангийн сайдын тайлбарласнаар төсвийн алдагдлыг огцом бууруулснаар эдийн засгийн өсөлт саарах магадлалтай гэж байсан?

-УИХ-ын өнгөрсөн сонгуулийн өмнө Монгол Улс олон төсөвтэй байсан. Тухайлбал, Монголбанк, Хөгжлийн банкинд, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” болон концессын гэрээнүүд, түүнчлэн УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд батлагдах-.ёстой улсын төсвөөс гадна татвар төлөгчдийн мөнгөөр төлдөг, гадна дотнын зээл тусламжтай холбоотой гээд олон төсөвтэй байсан.

Эдгээр төсөв, мөнгийг гарын салаагаар урсч байгаа мэт замбараагүй, сахилга бат, хариуцлагагүй цацаж байсныг энэ УИХ нэг болгосон. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нэгдсэн нэг төсөвтэй болсон. Ингэснээр улсын төсвийн алдагдал маш өндөр хувьтай гарлаа. Бид 2017 оны төсвийг батлахдаа УИХ-д анх оруулж ирсэн төсвийн алдагдлын хэмжээг дахин бууруулж, 9.1 хувийн алдагдалтай батлаад өнөөдөр хэрэгжүүлж байна. 

ОУВС-гаас Хөгжлийн банкинд хэрэгжүүлж байсан зарим төсөл хөтөлбөрийг тус банкаар бус Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам өөрөө авч хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Мөн орон сууцны найман хувийн ипотекийн зээлтэй холбоотой гэх мэт төсөвт шинээр нэлээд ачаалал нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой 10.6 хувийн алдагдалтай төсвийг өргөн бариад байна.

Улсын төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэх хүрээнд би нэг оронтой тоо РУУ оруулж төсвийн алдагдлыг бууруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлнэ. Ер нь шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш төсвийн сахилга батыг сайжруулах, төсөвт байгууллагуудын үрэлгэн зардлыг хумих, төр өөрийнхөө бүсийг чангалах арга хэмжээг шат дараатай авч байгаа. 

Тиймээс цаашдаа төсвийн сахилга бат, менежментийг   сайжруулах, мөнгөний бодпогыг цэгцлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой. Үүний хүрээнд олон улсын байгууллагууд, ялангуяа ОУВС-тай тохирч байгаа тохиролцооны хүрээнд Монголын төсөв, санхүүгийн шинэчлэлийг хийж, хэрэгжүүлэх ёстой. Алдагдал багатай төсөв баталж байж эдийн засаг хурдан сэргэнэ. Алдагдлыг аль болох багасгаж байж иргэд, бизнес эрхпэгчид рүү ирэх зээл тусламж нэмэгдэх боломж, нөхцөл бүрдэнэ.

-Долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах гээд зарим арга хэмжээг олон нийт шүүмжлэлтэй хүлээн авч байгаа. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүй. аж ахуйн нэгжийн халаас руу оруулахгүйгээр шийдвэрлэх ёстой. Тиймээс иргэдийн нуруун дээр аль болох бага ачаалал өгөх шийдвэрийг гаргах үүрэгтэй. Энэ утгаараа ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх гэж байгаа хөтөлбөр, төсвийн бодлого, төр засгаас явуулж байгаа бодлогын хүрээнд үүнийг хатуу баримталж байгаа. Өнөөдөр нэмэгдүүлэхээр ярьж байгаа татвар, бусад авч буй арга хэмжээ бол нийт иргэдийн хувьд ачаалал нь бага очих шийдвэр гэж бодож байна.

Тухайлбал, татварын хүрээнд их орлого олж байгаа нь ахиу татвар төлдөг, багыголж байгаа нь багахан татвар төлдөг. Өөрөөр хэлбэл, аль болох эмзэг, амьжиргааны төвшин доогуур иргөддээ илүү анхаарч, ачаалал үүр^улэхгүй байх чиглэл рүү анхаарч байгаа. Тиймээс энэ нь иргэдийн нуруунд шууд очих татвар бус тансаг хэрэглээг хумих, татварын шинэчлэл хийх бодлогыг баримталж байгаа юм. Хоёрдугаарт, зорилтот халамжийг хавтгайруулан олгож байна гэдэг шүүмжлэл сүүлийн жилүүдэд маш их гарсан. Тиймээс нийгмийн халамж, хамгааллынхаа бодлогыг зорилтот зах зээл рүү чиглүүлэх шаардлага байна.

Энэ утгаараа хүүхдийн мөнгөний болон бусад бодлогын хүрээнд зорилтот зах зээл рүүчиглүүлж, бусад хүрээнээс хэмнэсэн мөнгөө зорилтот зах зээлд нэмэгдүүлж өгөх бодпого барьж байна. Тухайлбал, хүүхдийн мөнгийг 60 хувьд нь өгдөг байсныг больж, 40 хувьд нь өгөхөөр болсон. Хэмнэсэн 20 хувийн мөнгийг 40 хувьдаа хүнсний талон хэлбэрээр нэмж олгоё гэж байгаа. Энэ нь хэдийгээр хүндрэлтэй, хатуу шийдвэр мэт харагдаж байгаа ч ийм арга хэмжээг авч байж өнөөгийн нөхцөл байдал, хүндрэлийгдаван туулна.

Тиймээс дээрх бодпогуудыг хэрэгжүүлж байж үр дүн гарах ёстой. Эдийн засгийг сэргээх хөтөлбөр болон ОУВС-гийн хэлэлцээрээр төсвийн тодотголын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бодлогыг хэрвээ амжилттай эхлэх юм бол 2017 оны төгсгөл гэхэд эдийн засгийн эхний сэргэлтийн шинж тэмдэг илэрнэ гэдэгт итгэлтэй байна.

-Ээлжит бус чуулган хуралдахааргүй болсон. ОУВС-гийн зүгээс ирэх сарын 10-ны дотор төсвийн тодотголоо батал гэх чиглэл өгсөн гэж ойлгож байгаа. Тэгэхээр хаврын чуулган эхлээд төсвийн тодотголыг хэлэлцэж амжих уу?

-ОУВС-гаас яг тодорхой хугацаа заадаггүй. Хоорондоо ойлголцоод тодорхой хэлэлцээрийн хүрээнд асуудлуудаа тавьж, улс орны нөхцөл байдлыг хоёр талаас нь судалж үзээд бидний энэ хүндрэл бэрхшээл, эдийн засгийн хямралыг даван туулах зорилготой ажиллаж байгаа болохоор тэр чиглэл рүү анхаарлаа хандуулж байгаа.

Энэ олон улсын байгууллага Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлээ хохирол багатай даван туулахад дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. Тиймээс төсвийн тодотголыг удахгүй болох хаврын ээлжит чуулганы эхэнд хэлэлцэхэд цаг хугацаа хоцрохгүй болов уу гэж бодож байна.

-Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх сарын 1 -нээс хэрэгжүүлж эхэлнэ. Уг хуулийг хэрэгжүүлснээр ямар эерэг үр дүн гарах бол?

-УИХ-ын намрын чуулганы төгсгөлд Хөгжлийн банкны хуулийг шинэчлэн баталсан. Нэг ёсны Хөгжпийн банкийг цаашдаа улс төрөөс хараат бус банк, олон улсын санхүүгийн байгууллагын стандартын төвшинд ажиллах хууль тогтоомжтой болгож өгсөн. Тэгэхгүйгээр өнгөрсөн дөрвөн жилд Хөгжлийн банкаар дамжуулж их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан.

Тэр нь өнөөдөр хууль цагдаагийн байгууллагын шалгалтад орж, зарцуулсан хөрөнгө мөнгөний үр дүн өгөөж муу байна гэдэг шүүмжлэл их байна. Тиймээс Хөгжлийн банкны активыг сайжруулахаас өгсүүлээд олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Ингэснээр Хөгжлийн банк цаашдаа олон улсын зах зээлээс хөрөнгө мөнгө босгох, цаашлаад улс төрөөс хараат бус бие даасан, олон улсын стандартад нийцсэн банк санхүүгийн үйлчилгээ явуулах боломж бүрдэнэ.