Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн шинэчлэлийн чиглэлээр ярилцлаа
ОУВС-гийн ажлын хэсгийнхэн манай улсын төсөв, санхүү, үнийн өсөлтийг бууруулахад чиглэсэн төр, засгийн ажЛЫН хэрэгжилтийг судалж, үнэлэлт, дүгнэлт гарган цаашид хэрхэн хамтран ажиллах талаар албаны холбогдох хүмүүстэй уулзан санал солилцож байна. Тэд өчигдөр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрОЛ, СОёЛ, шИНЖЛЭХ ухааны Байнгын хорооны дарга Д.Оюунхоролтой уулзаж нийгмийн хамгааллын бодлого, халамжийн хөтөлбөрүүдийн шинэчлэлийн чиглэлээр ярилцав. Байнгын хорооны дарга эдийн засгийн хямралын энэ цаг үед нийгмийн хамгааллын бодлогын хуулиар эрс шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай байгааг хэлж төсвийн алдагдлыг нийгмийн салбарт багасгах талаар байр сууриа илэрхийлэв.
Цаашид ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг гадаадын хандивлагч, хөрөнгө оруулагчидтай нийгмийн хамгааллын тогтолцоог шинэчлэхэд итгэлцлийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байна гэлээ. Ажлын хэсгийн ахлагч хатагтай Мерал Карасулу яриа хэлэлцээнд ахиц дэвшилтэй зүйлүүд гарч байгааг хэлж, яг одоогийн нөхцөлд нийгмийн хамгааллын салбарын төсвийн алдагдлыг багасгах шаардлагатай байгааг хэлэв. ОУВС-тай зээлийн хөтөлбөр тохирох нь ихээхэн ач холбогдолтой бөгөөд төсөвтэй холбоотой нийгмийн халамжийн чиглэлээр авах арга хэмжээ нэлээд яригдаж байгаа гэлээ. Ялангуяа нийгмийн халамжийн чиглэлийн зарлагыг хамгийн үр дүнтэй байдлаар зарцуулах шаардлага урган гарч байна гээд энэ нөхцөлд гол баримтлах зарчим бол нийгмийн халамжийг зөвхөн ядуу, эмзэг бүлгийнхэнд чиглүүлэх шаардлагатай байгааг онцлов. Нийгмийн халамжийн тогтолцоо, халамжийн хөтөлбөрүүдийн шинэчлэлийн чиглэлээр тус Байнгын хороотой цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.