Д.Оюунхорол: Энэ ертөнцөд мэндлэхэд эх орон тосно гэдэг бол аугаа хувь тавилан
2011.11.28

Д.Оюунхорол: Энэ ертөнцөд мэндлэхэд эх орон тосно гэдэг бол аугаа хувь тавилан

-Эрх чөлөөг би эхийн хэвлийгээс эхэлдэг гэж боддог. Энэ ертөнцөд мэндлэхэд эрх дураараа амьдрах эх орон тосно гэдэг бол хорвоогийн хун бүхэнд заяахгүй аугаа хувь тавилан. Тийм учраас тусгаар тогтносон эх орноо амь шигээ хайрлаж, ширхэг чулуунд нь хүртэл эзэн хүний ёсоор хандах учиртай л гэж боддог. Хүн зөв амьдарч, хувь заяандаа эзэн байх нь тусгаар тогтнолоо бодит амьдрал дээр, ажил хэргээрээ баталгаажуулж байгаагийн илэрхийлэл юм болов уу. Монголчууд бид улс орноо хөгжүүлэхийн гол үнэ цэнэ нь тусгаар тогтнолоо хадгалж, бэхжүүлэхийн төлөө л юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.