2017.05.04

Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигчээ тодрууллаа

МАН-ын VIII Бага хурлаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодрууллаа.

Бага хуралд нийт 259 гишүүн оролцсон бөгөөд үүнээс 222 нь саналаа өгчээ. Ингэснээр санал өгсөн нийт гишүүдийн 85.7 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшихээр боллоо.