Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2017.05.16
Кристин Лагарде: Монголд хөтөлбөр хэрэгжүүлэхэд ОУВС бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор ирсэн Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким, ОУВС-ийн гүйцэтгэх захирал Кристин Лагарде нартай ажил хэргийн уулзалт хийлээ.
Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким, Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлээ даван туулахад бүх талаар дэмжиж, Засгийн газартай хамтарч ажиллахаа онцлов.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Дэлхийн банк нь Монгол Улсад зах зээлийн эдийн засгийн тогтолцоо төлөвших, хөгжихөд байнга дэмжлэг үзүүлж ирсэнд талархаж буйгаа илэрхийлэв.
Харин ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагарде, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг болон Монгол Улсад хөтөлбөр хэрэгжүүлэхэд ОУВС бүх талаар тусалж, тууштай дэмжихээ илэрхийллээ.