О.Баасанхүү: Банк санхүүтэй холбоотой мэдээллийг янз бүрийн байдлаар тарааж байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.05.26

О.Баасанхүү: Банк санхүүтэй холбоотой мэдээллийг янз бүрийн байдлаар тарааж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн нэрээр хуурамч фейсбүүк хаяг нээн “Худалдаа хөгжлийн банк дампуурах гэж байна” гэсэн мэдээппийг олон нийтэд тарааж эхэлжээ. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан О.Баасанхүү гишүүн өчигдөр хэвлэлийнхэнд кандлаа. Түүнээс дараах зүйлийг тодруулсан юм.

Ганы нэрийг ашиглаж, хуурамч мэдээлэл араасан гэлээ. Энэ талаар тодорхой айлбар өгөхгүй юу?

Миний нэрээр хуурамч фейсбүүк хаяг нээж Худалдаа хөгжлийн банк дампуурах гэж 1айгаа" гэсэн утгатай мэдээллийг тараасан •айна. Энд гарсан мэдээллийг миний бие огт (гөөгүй. Тэр хаяг минийх биш.

Хуулийн байгууллагад хандсан уу?

Тийм. Үнэндээ би УИХ дахь МАН-ын бүлгийн «уралдаанд суудаггүй. Суудаггүй учраас юу чрьсныг нь мэдэхгүй. Тиймээс энэхүү асуудлыг иалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт вгсөн. Харин Тагнуулын ерөнхий газрынхан ажлаа хийгээч ээ гэж л хүсэх байна. Тэд эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах, зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсоох үүрэгтэй. Надад ганцхан фейсбүүк хаяг байдаг. Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон үед эдийн засгийг савлуулах гэсэн үйлдлийг би буруушаах болно.

-Танд ташаа мэдээлэлтэй холбоотойгоор ямар нэгэн сэжиг таамаг бий юу?

-Миний хардаж байгаагаар бол ОУВС-д Монгол Улс ороход шууд болон шууд бусаар саад хийх гэсэн зохион байгуулалттай эдийн засгийг савлуулах гэсэн үйлдэл байх талтай.

-Яагаад тэгж таамаглаж байгаагаа тодорхой ярьж болно биз дээ?

-Монгол Улс Олон улсын валютын сангийн санхүүгийн өртгөсөн хөтөлбөрт хамрагдахаар боллоо. Уг хөтөлбөрт хамрагдах болж байгааг би 100 хувь таалагдаж байна гэж хэлэхгүй. Гэхдээ үүнээс өөр гарц бидэнд алга.

-Өөрөөр хэлбэл, эрх баригчдын шийдвэрийг дэмжиж байна гэсэн үг үү?

-Тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд ард түмний хэрэгтэй талд шийдвэр гаргах ёстой гэж үзээд ОУВС-гийн шийдвэрийн талд зогсож байгаа. Хэрвээ ОУВС биш гэвэл бид урд хөршөөсөө мөнгө зээлэхээс өөр боломж байхгүй. УИХ-ын дарга Араб хүртэл явсан. Япон улс руу айлчлал хийхэд нь би хамт явж байсан. Нөхцөл байдал ямар хүнд байгаа вэ гэдгийг би зах зухаас нь мэдэрсэн учраас ОУВС-д хамрагдахаас өөр гарц байхгүй байгаа. Хятадын Засгийн газартай манай улс өмнө нь хоёр тэрбум ам.долларын своп хэлцэл хийсэн байсан, өрөө төлөх ёстой. Өмнө нь 580 сая ам.долларын өрөө төлөх гэж нэлээн чардайсан. Хоёр тэрбум амдолларыг төлнө гэдэг маш хэцүү. Бидэнд хоёр сонголт байсан.

-Ямар?

-Нэгдэх гарц нь 4.5 сая ам.долларыг өндөр хүүтэйгээр Хятадын Засгийн газраас зээлээд, түүндээ хоёр тэрбум ам.доллараа өрөндөө суутгуулах. Үгүй бол ОУВС-д хамрагдаад гурван тэрбум ам.долларыг нэг хувийн зээтэй зээлэх, хоёр тэрбум ам.долларынхаа зээлийн төлбөрийг гурван жилээр хойшлуулах гэсэн гарц байсан. Гэхдээ ОУВС-гийн зээлд хамрагдах асуудлыг зогсоох зорилготой, банк санхүүгийн байгууллагатай холбоотой мэдээллийг янз бүрийн байдлаар тарааж байгаа нь буруу зүйл юм.

-Хэд хоногийн өмнө Сангийн сайдын нэрийг барьж бас иймэрхүү мэдээлэл тараасан шүү дээ?

-Тийм ээ, өмнө нь Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн нэрээр хуурамч фейсбүүк хаяг нээн ташаа мэдээлэл тараасан. Энэ бол зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж үзэж байна. Гэтэл аливаа банк итгэлцэл дээр суурилдаг. Одоогийн байдлаар надад болон УИХ-д ямар нэг банкны нөхцөл байдал хүндэрсэн, дампуурахад бэлэн болсон албан болон албан бус мэдээлэл ирээгүй гэдгийг хэлэх байна. Хуурамч мэдээллийг хувь хүн рүү хандсан гэж бодохгүй байна. Тийм учраас би Тагнуулын байгууллагад хандсан, яаралтай хариу өг гэсэн.

-Өмнөх парламентын үед УИХ-ын гишүүдийн утасны дугаараас сонгогчид руу нь Тавантолгой ордтөмөрзам зэрэгасуудалтай холбоотойгоор хуурамч мэдээлэл тарааж, нэлээн асуудал үүсэж байсан. Одоо хоёр ч УИХ-ын гишүүний нэрээр хуурамч фейсбүүк хаяг нээн, худал мэдээлэл тарааж байна. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх талд УИХ хэр анхаарал тавьж, өмнө нь болж өнгөрсөн хэргүүдийн асуудлаар араас нь хөөцөлдөж, үнэн мөнийг нь олдог юм бол оо?

-Төр ажлаа хийх ёстой. Өмнөх парпаментын үед үүссэн дээрх хэргийг ярьж байсан. Зарим нэг хүнийг олж тогтоосон гэж ойлгосон. Хуулийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг мэдэхгүй байна.

Одоогийн энэ үйлдэл бол банкны салбартай холбогдож байгаа учраас хадгаламж өгч байгаа хүмүүсийн итгэлцлийг савлуулах эрсдэлтэй. Тиймээс болгоомжтой хандах ёстой гэж үзэж байна.