ОУХБ-ын дээд хэмжээний 106 дахь чуулганд МҮЭ-ийн холбооны төлөөлөл оролцож байна
2017.06.09

ОУХБ-ын дээд хэмжээний 106 дахь чуулганд МҮЭ-ийн холбооны төлөөлөл оролцож байна

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дээд хэмжээний 106 дахь  чуулган энэ сарын 17-нд Швейцарийн Холбооны улсын Женев хотноо эхэллээ. Тус чуулганд Монгол Улсыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөлөл оролцож байна. 

Энэ удаа Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн 169 орны Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний байгууллагын гурван талт төлөөлөгчид оролцож байна.

Чуулганаар ОУХБ-ын 2018-2019 оны төсвийг батлах, зохистой хөдөлмөр, тогтвортой хөгжил, жендерийн тэгш эрх, нийгмийн зөвшилцөл, байгаль орчны асуудал, хөдөлмөрийн хэм хэмжээ, хөдөлмөрийн цагаачлалын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.  

Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагад 1969 онд элссэнээс хойш Олон улсын хөдөлмөрийн бага хурал болон бүсийн бага хурлуудад гурван талын бүрэлдэхүүнтэйгээр тогтмол оролцож, идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм.