Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт оруулах хэлэлцээ энэ сарын 12-ны өдөр эхэлнэ
2017.06.05

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт оруулах хэлэлцээ энэ сарын 12-ны өдөр эхэлнэ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурал тавдугаар сарын 19-ны өдөр хуралдаж зургаадугаар сарын эхээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт оруулах хэлэлцээг эхлүүлэхэр талууд тохирсон билээ.

Гэвч Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээр хийх зарим төлөөлөгчид Швейцарь улсын Женев хотноо болох Олон Улсын Хөдөлмөрийн 106 дугаар хуралд оролцох болсонтой холбоотойгоор хэлэлцээг энэ сарын 12-ны өдөр эхлүүлэх саналыг ХНХ-ын сайд Н.Номтойбаяр  ирүүлсэн байна.