МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн X хурал боллоо
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2017.06.24

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн X хурал боллоо

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн X хурал өнөөдөр хуралдаж МҮЭ-ийн холбооны XXII Их хурлын тов, Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойн бэлтгэл ажлын талаар болон Төлөөлөгч сонгох журмыг баталлаа.

Ерөнхий зөвлөлийн гишүүдийн зүгээс МҮЭ-ийн холбооны дүрмийг шинэчлэх асуудлыг Их хурлаар хэлэлцэх талаар байр сууриа илэрхийлж байлаа.

Мөн Монгол Улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх талаар хурлын үеэр гишүүдээс тодорхой саналууд гаргасан юм