2017.06.16

Нэг цэгийн үйлчилгээний Оргил салбар нээлтээ хийв

Нэг цэгийн үйлчилгээний төв Чингэлтэй дүүргийн "7 буудал" орчимд байрших "Оргил" худалдааны төвд байрлаж байна.

270 нэр төрлийн үйлчилгээг авах боломжтой юм. Тус үйлчилгээний төвийн үйл ажиллагааны нээлтэд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг болон нийслэл, дүүргийн удирдлагууд оролцлоо.