О.Баасанхүү: Намайг МАХН-аас хөөвөл хөөнө л биз
УИX-ы н гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Таныг намаасаа хөөгдөж байгаа гэх мэдээлэл яваад байх юм. Үнэн юм уу?
-Уг нь наад асуултад чинь хариулмааргүй, тайлбар хэлмээргүй байх юм. Яагаад вэ гэхээр би МАХН-д өөрийн итгэл үнэмшлээрээ элссэн. Зарим хүн надад хэлээд байгаа юм. “Баасанхүү, чи ямар байснаа мартчихаж” гэж. Яахав би өмнө нь гэр хороололд амьдарч байсан нь, улсын сургууль төгссөн нь, өмгөөлөгч байсан нь үнэн. Гэхдээ үүнийг намтай холбож яримааргүй байна. 1990-ээд оны тарчиг үед жирийн хүмүүс шиг энгийн амьдарч байлаа.
Хулгайч хүний хүүхэд биш учраас тэгж л амьдарна. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй зарчим ярьж амьдарсан. Гэхдээ би өдрөөс өдөрт өөрчлөгдөж, өсөн дэвшиж байсан. Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллах үедээ би Японы Элчин сайдын яамны хуулийн зөвлөхөөр ажилладаг байсан.
Н.Энхбаяр даргын өмгөөллийг хийсэн шиг хийсэн гэдгийг мэдэх хүмүүс нь мэднэ дээ. Би хүний тусыг нэхэж биш тосож авдаг. Өгвөл би баярлана. Заримдаа 2012 оны сонгуульд намынхаа жагсаалтад орсон үеэ бодохоор их л сонин санагдцаг юм. У г нь би Баянзүрх дүүргээс нэр дэвшихээр болоод “Айст Монголиа” телевизээр өөрийгөө танилцуулах нэвтрүүлэг хийлгээд гүйж явсан. Магадгүй тэр үед би Баянзүрх юмуу Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшсэн бол гарахгуй байсан нь үнэн. Гэхдээ өмгөөллийн ажлаа хийгээд хажуугаар нь улс төрд орно гээд гүйж явах байсан биз.
-Тэгээд яагаад жагсаалтад орсон юм бэ?
-Сонгуулийн үеэр өмгөөллийн ажлаа давхар хийж байсан болохоор үнэхээр зав байгаагүй. Тэгэхээр нь Н.Энхбаяр дарга дээр гүйж очоод үнэнээ хэлсэн. Надад сурталчилгаа хийж явах зав үнэхээр алга, би жагсаалтад оръё гэсэн. Н .Энхбаяр дарга намайг хэдэд бичигдмээр байна гэхээр нь тав юмуу долоод бичүүлье гэсэн. Жагсаалт гартал З.Баянсэлэнгийг долоод, намайг наймд бичсэн байсан.
Тэр үед З.Баянсэлэнгэ дээр гүйж очоод хоёулаа байраа сольё гэж хэлээд шараа болж л явлаа. Өөртөө их бардам байсан шиг байгаа юм. Саяын сонгуулиар бас Эрдэнэтийг өөрөө сонгоод дэвшсэн юм биш. Шадар сайдын өрөөнд манай намынхан цуглаж ярилцах үеэр намайг Чингэлтэйд нэр дэвшүүлэхээр болсон.
Гараад явж байтал утас дуугараад “Ө.Энхтүвшин Чингэлтэйд нэр дэвших гэж байгаа юм байна” гэсээр Эрдэнэтэд нэр дэвш гэсэн. Ингээд хувь заяаны эрхээр гэх юм уу даа сонгуульд ороод явсан. Сонгуульд ялалт байгуулахад Н.Энхбаяр даргын, МАХН-ын нөмөр нөөлөгих байсан. Энийг би хаана ч хэлнэ. Гэхдээ энэ бол хэзээ ч төлж баршгүй өр гэсэн үг биш. Яагаад гэвэл нам гэдэг олон нийтийн буюу хамтын эвлэлдэн нэгддэг байгууллага.
-Та Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “Хэрэв сонгуульд амжилттай орол-цохгүй бол намын даргадаа хариуцлага тооцно” гэж байсан. Хариуцлага ярих цаг одоо болсон уу?
-Ганц Ерөнхийлөгчийн сонгууль биш, УИХ-ын сонгуулийн үеэс ярих хэрэгтэй. УИХ-ын сонгуулийн үеэр МАН эвсье гэсэн. Тэр үед эвссэн бол 20 биш юмаа гэхэд хоёр суудалтай байх байсан ч юм билүү. Мөн намаас олон залуус гарч байна. Итгэл нь алдарч байна. Гарсан хүмүүсээ урвагчаар нь дуудаж памперс шиддэг. Хичнээн олон хүн явж байгааг хараад харамсаж байна. Тиймээс би ил тод ярьдаг, намаа шүүмжилдэг. Гэхдээ тэглээ гээд намаасаа, намын даргаасаа урваж байгаа юм биш.
Намын даргыг АТГ баривчлах гэж байна гэхэд би Ц.Элбэгдорж, Энх-Амгалан, М.Энхболд дээр ороод гуйж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнийг битгий хоёр удаа шоронд хийгээчээ гэж. Дараа нь арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж намайг дуудаад “Танай дарга бид хоёр ойлголцсон” гэж хэлсэн. Сая Ерөнхийлөгчийн сонгуулиар тэр хоёр маш ойрын харилцаатай байсан. Тэрийг би сайн мэднэ. Би харин тийм биш.
Би Ц.Элбэгдоржтой ойр байгаагүй, байх ч үгүй. Улс орон хямарсан найман жилийн гай Ц.Элбэгдоржоос болсон гэж боддог болохоор би түүнд дургүй. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг Ц.Элбэгдорж тавьсан гэж боддог. Тавиагүй юмаа гэхэд шууд оролцоотой байсан. Валютын ханшийн өсөлт яаж явж байгаа билээ. 1994 онд 400 төгрөг байсан ам.доллар 2012 онд 1400 төгрөг болсон.
Тэрнээс хоёрхон жилиин дараа 2700 хүрсэн биз дээ. Бүхэл бүтэн арваад жил 1000 төгрөгөөр нэмэгдэж байсан ам.долларын ханшийг шууд 1000 гаруй төгрөгөөр нэмчихлээ. Өнөөдөр бид хөөсөн эдийн засаг дээр сууж байна. Хэзээ доош унахыг мэдэхгүй. Ам.доллар төгрөгийн харьцаа ийм болчихпоо. Энийгөөрчлөхийн тулд манай намд шинэчлэл хэрэгтэй.
-Танай нам бас дотроо шинэчлэл яриад эхэлсэн үү?
-Манай намын гишүүдийг дотор нь дөрөв ангилж болно. Дөрвөн янзын төлөөлөл байдаг гэсэн үг. Намын даргадаа хайртай, үхсэн ч тэр хүний төлөө байж чадах фанатууд бий. Өөр намаас ирээд одоо МАХН-аас гарчихвал очих газаргүй болсон хэсэг хүн байгаа. Бас иргэний хөдөлгөөн гэж орилж орилчихоод одоо намаас гарахаар утгагүй болчихсон хүмүүс ч бий.
Үлдсэн нь аав ээжийн минь нам, намынхаа нэрийгсолихгүй гэххэсэг. Ийм л дөрвөн янзын гишүүдтэй. Энэ гишүүд, ялангуяа дөрөв дэх хэсгийнхэн маань намд шинэчлэл хийж 2020 оны сонгуульд ядаж хориулаа орж ирэхгүй бол болохгүй нь гэж яриад байгаа.
-Танаас өөр шинэчлэл ярьж байгаа хүн ил харагдахгүй л байна. Ер нь та яагаад намаа өөрчилье гэж яриад байна вэ. Юу нь болохгүй байна?
-Өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулъя гэж ярьж байгаа. Гэтэл тэрийг манай намынхан уншиж судлаагүй. Ямар нэгэн байдлаар авч үзээгүй. Энэ буруу, минийх гоё гээд өөрсдөө шинэ хууль гаргаад ирсэн. Тавдугаар Үндсэн хуулийн хөдөлгөөн гээд байгуулчихсан. Би тэрийг буруутгаж байгаа. Би тэр хуулийг нь уншсан. Бас уншуулсан.
Өөрөө уншихаас гадна гадаад, дотоодын хуульч, судлаачдад өгөөд дүгнэлт хийлгэсэн. 80 хувь нь дагаж мөрдөх ямар ч боломжгүй гэж байна лээ. Зохиолын шинжтэй тийм л төсөл. Улс орноор тоглох гээд байгаа юм уу, яах гээд байгаа юм. Хүн гэр орноороо тоглодоггүй биз дээ. Өнөөдөр 65 гишүүний гарт хуулийн төсөл бий. Тэр хуулийн төслийн ямар зүйл, заалт нь болохгүй байна вэ гэдгийг ярилцах ёстой.
Гэтэл өөрсдөө шинэ хуулийн төсөл зохиогоод, амьдралгүй юм яриад яваад байж болохгүй. Тиймээс дэмжихгүй, эсэргүүцээд байгаа юм. Би наймдугаар сарын 22-нд Төрийн ордонд намын бага чуулганы гишүүдээ цуглуулна. Тэнд арван хүн ирнэ үү, зуун хүн ирнэ үү, эсхүл нэг ч хүн ирэхгүй байна уу хамаагүй. Ийм зүйл ярьж байгаа шүү, та нар уншаарай, санал бодлоо бичгээр ирүүлнэ үү гээд ярилцах гэж байгаа юм. Тийм хэлэлцүүлэг хийнэ.
-Та өөрөө бие дааж зохион байгуулах юм уу?
-Тэгэхээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл намын бодлогыг бариад төрд сууж байгаа хүн нь би шүү дээ. Манай Н.Энхбаяр даргын худ нь намайг цахим сүлжээгээр бичсэн байна лээ. Тэрэнд би эмзэглээгуй ч дургүйцсэн. Тэрийг би тоохгүй л дээ. Гэхдээ хэвлэлийнхэн надаас тодруулга авъя гээд байх юм.
Бага чуулган хуралдаад намайг хөөхөөр болсон, чиглэл өгсөн гэж яриад байгаа. Гэхдээ өнөөдөр надад ямар нэгэн бичиг ирээгүй. Бид төр барилцах нам юм бол өөрийн дүрэмтэй, зорилготой, багтай байх ёстой. Баг гэдэг нь жинхэнэ төлөвлөгөө, бодлого, хөтөлбөр боловсруулдаг хүмүүсийг хэлнэ.
Түүнээс биш даргыгаа хий хоосон тахин шүтээд үгийг нь бурхны үг гэж бодож болохгүй. Одоо би бага чуулганыхаа гишүүдийг цуглуулах үеэр намын даргадаа хариуцлага тооцох эсэхийг асууна. Бид бодлого, зарчим дээр нэгдэх ёстой. Түүнээс биш Баасанхүү сайн, муу гэж хэлэх хэрэггүй. Хэдэн хүний дунд орж вакуумжсан байдлаар асуудалд хандах хэрэггүй. Тийм болохоор намайг намаас хөөмөөр байвал хөө гэж байгаа юм. Нээрээ шүү, хөөвөл хөө. Намын гишүүдэд миний ярьж буй зүйлс таалагдахгүй байвал хөөг л дээ.
-Таныг хөөчихвөл МАХН парламентад суудалгүй болно. Ер нь танайд өнөөдөр лидер гээд хэлчихээр хүн үлдэв үү?
-Лидер байгаа гэж би зөндөө хэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нэг ч хүн алга гэж ярих үед зөндөө хүн гарч ирсэн. Харамсалтай нь Н.Энхбаяр дарга болохгүй гэсээр байхад дэвшинэ гэж зүтгээд өөрийгөө эвгүй байдалд оруулчихлаа. Сонгуулийн тухай хуулиар дэвшүүлж болохгүй гэдгийг тодорхой хэлсэн шүү дээ. Гэтэл ялгүй байж ялаас чөлөөлж өгнө үү гэсэн бичиг өгчихөж байгаа юм.
Шүүх мэдээж хэрэг тийм бичиг гаргаж өгөхгүй буцаана шүү дээ. Тэрийг нь СЕХ ашиглачихаж байгаа юм. Шүүх таны хүсэлтийг хүлээж аваагүй байна шүү дээ гээд. Болохгүй гэнгүүт нь халаасныхаа хүнийг гаргаж ирээд 30 минутын дотор намд элсээд дэд дарга болчихлоо. Муу Ганбаа зайлуул тэгж яахнав дээ. Маниустайгаа адилхан ардын л хүүхэд шүү дээ.
-Уг нь сонгуулийн санал нууц байдаг л даа. Гэхдээ та саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар хэнд санал өгөв өө?
-Нууц нь нууц. Гэхдээ би намдаа өгсөн. Тэр битгий хэл намынхаа төлөө өөрийнхөө зардлаар Эрдэнэтэд очиж ажилласан. Би намынхаа төлөө явж байгаа болохоос биш хүний төлөө яваагүй. Гэхдээ сонгуулийн дараа сонин юм болсон. Анзаарсан УУ-
-Юу тэр вэ?
-Манай намд 400 мянган хүн саналаа өгсөн. Би хувьдаа 500 мянган хүн саналаа өгсөн болов уу гэж бодсон. СЕХ шударга, зөв ажилласан уу шалгуулъя гэтэл АН-ынхан жагсаж байсан. Та нар энд юу хийж байгаа юм бэ, жагсах ёстой нь манайх болохоос танайх биш гэж хэлээд зогсож байтал гэнэтхэн цагаан сонголт болоод явчихсан шүү дээ. Хэдийгээр манай намаас надад таалагдаагүй хүн нэр дэвшсэн ч гэлээ МАХН-д саналаа өгсөн 400 мянган хүний саналыг хамгаалахын тулд би жагсах ёстой байсан юм. Гэтэл байдал шал өөрөөр эргэчихсэн.
-Та намаасаа хөөгдчихвөл өөр намд элсэх үү?
-Маргаашийн асуудлыг өнөөдөр хэн ч мэдэхгүй. Бурхан хүсвэл юу ч болж болно. Би ийм л бодолтой байдаг. Ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гэсэн зүйлд би дургүй. Зарчим л ярья. Тэр нь хаана очоод дуусахыг би мэдэхгүй. Эрдэнэтчүүд намайг 2020 онд нэр дэвшээч гэвэл дэвшинэ. Хэрэггүй гэвэл больчихно. Би жил бүр очиж тайлангаа тавина. Эргэж уулзах нүүртэй баймаар байна.
Заримдаа би Д.Гантулгыг өрөвддөг. Хэнтийчүүдтэйгээ яаж уулздаг бол доо гэж. Нэр хугарахаар яс хугар ч гэдэг. Азаар надад ичих шалтгаан байдаггүй. Би өнгөрсөн дөрвөн жилд Өргөдпийн байнгын хороонд ажиллаж байхдаа олон асуудлыг шийдсэн. Янз бүрийн ажлын үед саад хийх асуудал байдаг.
Манай намынхантай нийлээд намайг унагаах асуудал ч байсан. Гэхдээ би эрэнд гомдохгүй. Өнөөдөр намайг нэг их 2020 оноор айлгах гээд хэрэггүй. 2020 онд сонгуульд оролцохгүй байсан ч яадаг юм. Ард түмэн сонголтоо хийг гэсэн зарчмаар явъя. Үлгэрт гардаг Каше л мөнхийн байдаг байх. Түүнээс биш хүний амьдралд мөнхийн зүйл байдаггүй биз дээ.
-Та ер нь нам дотроо ганцаарддаг уу?
-Намынхаа болохгүй, бүтэхгүй байгааг залуус, ахмад, эмэгтэйчүүд, хүүхдүү-дэд хэлээд яриад явахад би ганцаардахгүй. Өнөөдөр намайг намаас хөөсөн гэх баримттай зүйл алга. Хууль ёсоороо л явах байлгүй.
-УИХ-ын гишүүд ажилдаа хэзээнээс орох вэ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр юу болж байна вэ. АН-ынхан ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж хүүхдийн мөнгийг шийдье гэж яриад байгаа. Тэрийг шийдэх боломж бий юү?
-АН-ын хэсэг хулгайч хүн Ц.Элбэгдорж болон манай намын хулгай хийх сонирхолтой хүмүүстэй хамтраад хүүхдийн мөнгийг өөрсдөө байхгүй болгосон. Хүүхдэд хайргүй хүн хэн байгаа юм. ОУВС-гаймшигтай байгууллага мэтээр яриад байдаг. Тэгвэл бидэнд ямар боломжбайгаа юм бэ. Өчнөөн өр зээл, гадаад төлбөр тооцоо, своп хэлэлцээрийн мөнгөнүүд үүдэнд хүлээгээд байна.
Тэрийг яах вэ. Би эдийн засгийг айхтар мэддэгтээ яриад байгаа юм биш. Бодит байдалд тийм байна. Ам.долларын ханш яагаад ингэж өсөөд байна вэ. Ам.доллар алга. Гадныхан хөрөнгө оруулалтаа яг зориулалтаар нь хийе гээд байгаа. Миний мөнгийг аваад хүүхдүүдэд өг, дараа нь тэгж байгаад буцаагаад өгчих гэж хэн ч хэлээгүй.
-Тэгэхээр ээлжит бус чуулган хуралдахгүй гэсэн үг үү?
-Хуралдахгүй. Яаж хуралдах юм бэ. Хуралдвал бөөн юм болно. Тагнасан, чагнасан нь үнэн үү, худлаа юу гэдгээс эхэлнэ. Тиймээс бага чуулган, их хурлаа хуралдуулж өөрсдийн асуудлаа шийдчихээд улсын ажилд орно. Түүнээс биш тэдэнд та цалингаа авч чадаж байна уу, үгүй юу гэдэг сонин биш.
Хамаа ч байхгүй. Ард түмэн 65 гишүүн сонгосны гай л даа. Хүчтэйхэн 25 хүнтэй сөрөг хүчин байсан бол шаардаж байгаад хуралдуулах байсан биз. Даанч тийм боломж алга. Уг нь бушуухан хуралдуулаад өвлийн бэлтгэл ямархуу байгааг сонсмоор байна.
-Саяхан ОУВС манай улсын эдийн засгийг өсөлттэй байгаа мэтээр дүгнэсэн. Тэр дүгнэлт бодитой байж чадах уу?
-Ам.доллар орж ирж байгаа болохоор тэгж дүгнэж байгаа.
-Бид мундаг сайн хөдөлмөрлөөд ам.долларыг оруулж ирээгүй шүү дээ. Уул уурхайн бүтээгдэхүүний циклиэс хамаарч валют орж ирж байгаа биз дээ?
-ОУВС ганцхан зүйл хүсэж байгаа. Оруулсан мөнгөө буцааж авах. Тиймээс эдийн засаг өсөлттэй байна,ам доллар орж ирж байна гэж дүгнээд байгаа юм. Тэдний дүгнэлт хэнд хамаатай вэ гэвэл гадны хөрөнгө оруулагчдад хэрэгтэй. Эдийн засаг нь өсөөд байгаа юм байна, тогтворжих нь гэж бодвол гадныхан мөнгөө оруулж ирнэ. Ирэх сарын 5-нд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно гэдгийг мартаж болохгүй.
СЭТГҮҮЛЧ С.АЛТАНЦЭЦЭГ