УИХ гишүүн Ө.Энхтүвшин, Ё.Баатарбилэг нар
2017.09.05

Засгийн газар огцрох асуудлыг УИХ-аар шийднэ

УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүний 31 нь Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зураад байна.

Гэвч зарим гишүүн нь энэхүү саналаасаа татгалзаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Үүнтэй холбогдуулан зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.

Засгийн газрыг огцруулах асуудлын хуулийн хугацаа гурав дахь өдөр дуусч байгаа. МАН-ын гишүүдийн хувьд дараагийн ерөнхий сайдыг Бага хурлаар тодруулах шаардлага гарч ирж байгаа гэлээ. 

Засгийн газрыг огцруулах асуудлын хүрээнд УИХ гишүүн Ө.Энхтүвшин, Ё.Баатарбилэг нараас тодруулга авчээ.

Ө.Энхтүвшин: Засгийн газрыг огцрууллаа гэхэд 2 сарын дараа намын шинэ дарга нь Ерөнхий сайд болно гэвэл яах вэ?

Миний хувьд гарын үсэг зураагүй. Гарын үсэг зурсан 31 гишүүн байгаа. Аль нэг талд нь орохоос илүү дотроо учраа олоё гэсэн саналтай байгаа.

Ё.Баатарбилэг: Засгийн газрын асуудлыг намын бага хурал, их хурлын дараа шийдэх ёстой

Намын бага хурал чуулганы хуралдаанаас хойш болох болчихлоо л доо. Уг нь бүлэг дээрээ яриад чуулган, байнгын хороогоор хэлэлцэж эхлэхээс өмнө  бага хурлаа хуралдуулж өнгөрсөн сонгуулийнхаа асуудлыг тэгээд цогцоор нь ярьчихаад дараа нь чуулган байнгын хороогоороо яриулья гэсэн юм. Харамсалтай нь олонх чуулганы хуралдааныг илүүд үзлээ.