Ардчилсан намын дарга С.Эрдэнэ
2017.10.17

С.Эрдэнэ: Сөрөг хүчин ч гэлээ улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ NTV "Огтлолцол" нэвтрүүлэгт оролцож байр сууриа илэрхийллээ.

-Засгийн газрын гишүүд тодроод дараа дараагийн шатны үйл явдлууд өрнөж байна. Засаг бүрдүүлэх үйл явц өрнөж байгаа ч монголын төр хоёр сар орчим хугацаанд эзгүй байлаа. Сөрөг хүчний хувьд танай нам яаж харж байна вэ?

Сөрөг хүчний хувиар бид эрх ашгийг эрэмбийг хангаж, улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж төр засгийг яаралтай эзэнтэй болгох, ажил үүргийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхийн тулд энэ шаардлагыг тавьсан.

Зарим талаар танай нам яагаад ерөнхий сайдыг дэмжээд болгочихов гэж байна. Яг одоо улс орны байдал хүнд байна энэ цаг үед засгийн газрын тэргүүн байхгүй  нь ноцтой асуудал юм. Хэдийгээр сөрөг хүчин гэлээ улс орны эрх ашгийг хангахын тулд бид дэмжлэг үзүүлсэн.