2017.11.03
Ногоон гэрэл асаая уриан дор “Өнөөдрийн шийдэл-Ирээдүйн хөгжил 2017” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа
СХД-ийн 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Бид дүүргийн ойгоо хийж бүтээсэн ажлын амжилтаараа тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Тухайлбал аж ахуйн нэгжүүдтэй хамтран “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажлын хүрээнд “Ногоон гэрэл асаая” уриан дор “Өнөөдрийн шийдэл-Ирээдүйн хөгжил 2017” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Эхний ээлжинд 8, 14, 15 дугаар хороодод тус цэцэрлэгт хүрээлэнг байгуулах юм. Цаашид дахин 2-3 хороонд номын сантай цэцэрлэгт хүрээлэн байгуулагдана.
Өнөөдөр 100 гаруй аж ахуйн нэгжүүдийг хамруулсан хэлэлцүүлэг амжилттай болж Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй 20 гаруй байгууллага санамж бичиг үзэглэлээ.
Сүүлийн жилүүдэд хүүхэд багачууд гэлтгүй залуус ч ном унших нь багасаад байгаа. Тиймээс хүүхэд залуусаас гадна эцэг эхчүүд ч цэвэр агаарт салхилангаа ном унших боломжийг олгох зорилгоор “Номын сантай Цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм.