УИХ-ын хамгийн залуу, бас хичээнгүй гишүүн
2012.04.20

УИХ-ын хамгийн залуу, бас хичээнгүй гишүүн

Энэ удаагийн «Өглөөний хүн» буландаа Монгол Улсын Их Хурлын хамгийн залуу гишүүнийг урилаа. Тэр бол 2008 онд УИХ сонгуульд Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт ялалт байгуулсан, өнөөгийн парламентын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар юм. Зочин маань 1975 оны хоёрдугаар сарын 27-нд төрсөн. Туулай жилтэй, загасны ордынх. Дархан-Уул аймгийн унаган хүү. 1993 онд аймгийнхаа 10 жилийн III дугаар сургуулийг төгссөн бол 1997 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн.  Хууль зүйн ухааны магистр. Их сургуулиа төгссөний дараа түүнд МУИС-д багшлах, эсвэл багшийнхаа тавьсан саналын дагуу УИХ-ын гишүүний туслахаар ажиллах гэсэн хоёр сонголт байсан. Харин  Ж.Сүхбаатар  гишүүн тухайн үед УИХ-ын гишүүний туслах болж, төрийн албанд зүтгэхээр шийджээ. Тэгээд 1999 он хүртэл УИХ-ын гишүүн С.Төмөр агсны туслах, 1997-2006 онд   Улаанбаатар-Эрдэм хууль зүйн сургуульд багш, ахлах багш, тэнхимийн орлогч,1999-2001 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд хуулийн бодлогын зөвлөх, 2001-2006 онд Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүн, нарийн бичгийн дарга, 2006-2008 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж байлаа.

Түүнийг суусан газраасаа шороо атгаж чаддаг хүн гэдэг. Учир нь Ж.Сүхбаатар гишүүн хийсэн ажил бүрээсээ үргэлж туршлага хуримтлуулдаг. Тиймдээ ч нэгэн үе УИХ-ын гишүүний туслах байсан тэрбээр өдгөө олны итгэлийг хүлээсэн төрийн түшээ болжээ. Ж.Сүхбаатар  гишүүний нас залуу ч парламентад ард түмнээ төлөөлөн сууж буй энэ цаг үед түүний  төрийн хариуцлагатай алба хашиж байсан туршлага хамгийн ихээр хэрэг болдог биз ээ. Тэр ч утгаараа түүнийг хууль зүйн салбарынхан болоод МАН-ынхан салбартаа толгой цохих, шилдэг сайн хуульчдын нэг гэдэг юм билээ. Нэр Цэвэр, бие даасан, өөрийн бодолтой байхыг эрхэмлэдэг зочныг маань ирээдүйтэй, чамбай улстөрч хэмээн дарханчууд сонгосон гэдэг. Залуу гишүүн ч сонгогчдынхоо итгэлийг өнгөрсөн он жилүүдэд алдалгүй ажилласаар ирсэн. Ж.Сүхбаатар гишүүн УИХ-ын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн түр хорооны  гишүүнээр ажилладаг. Мөн УИХ дахь Монгол-Шведийн бүлгийн дарга, Монгол-Америк, Монгол-Бруней, Монгол-Европ, Монгол- Испани, Монгол-Кувейт, Монгол-БНСУ, Монгол-Турк, Монгол-Финлянд, Монгол-Францын бүлгийн гишүүнээр ажиллаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.