
Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс шилдэгүүдээ тодрууллаа
Боловсролын салбарын шинэ жилийн баярт Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд АА-ны дарга Ж.Ичинноров, Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Хүүхэд, гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн нар оролцож, шилдэг тэргүүний багш, ажилчддаа шагнаж урамшууллаа.
Шилдэг тогоочоор 73-р цэцэрлэгийн тогооч Б.Маржаачум, Шилдэг эмчээр 28-р цэцэрлэгийн эмч Г.Нямгэрэл, 130-р сургуулийн эмч Д.Оюун, Шилдэг үйлчилгээний ажилтнаар 4-р клиник сувиллын асрагч О.Алтанчимэг, 12-р цэцэрлэгийн жижүүр А.Пүрэвсүрэн, 26-р сургуулийн жолооч Ж.Лхагва, Шилдэг багшаар 115-р сургуулийн химийн багш Т.Батцэцэг, 75-р сургуулийн технологийн багш М.Наранцэцэг, 52-р сургуулийн бага ангийн багш П.Бямбацэрэн, 53-р цэцэрлэгийн бүлгийн багш Ц.Ганчимэг, Шилдэг нийгмийн ажилтнаар 10-р сургуулийн нийгмийн ажилтан Ц.Ундрах, Шилдэг арга зүйчээр 49-р цэцэрлэгийн арга зүйч С.Батцэцэг, Шилдэг сургалтын менежерэр 15-р сургуулийн сургалтын менежер П.Мягмарчулуун, Шилдэг эрхлэгчээр 65-р цэцэрлэгийн эрхлэгч Б.Баярмаа, Шилдэг захирлаар 32-р сургуулийн захирал Г.Мөнхбаяр, Дүүргийн тэргүүний цэцэрлэгээр “Эко гэр”, “Талст-21”, Т.Бямбахорлоо эрхлэгчтэй 35-р цэцэрлэг, Дүүргийн тэргүүний сургуулиар Д.Баянмөнх захиралтай “Шинэ өнөөдөр” сургууль, Р.Өлзийхишиг захиралтай 34-р сургууль тус тус шалгарлаа.