Ирэх онд ипотекийн зээл олгоход 300 тэрбум төгрөг төсөвлөжээ
Агаарын бохирдлыг бууруулахын тулд эхний ээлжинд айлуудад сайжруулсан зуух тараахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Харин төрөөс дахин зуух тарааж, яндангийн тоог нэмэгдүүлэх замаар утааг бууруулж чадахгүй гэдэг шүүмжлэл яригдаж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлжээ.
Ё.Баатарбилэг: "Одоо шууд бүх айлуудыг зууханд гал галлахаа боль гэж хэлэх ямар ч эрхзүйн болон эдийн засгийн боломж байхгүй. Ямар нэгэн байдлаар түлш, мод түлж таарна. Цахилгаан зуух тараая гэхээр нэг зуух 1-2 саяын үнэтэй байна. Түүнийг аваад шууд тавих айл өрхүүд хэд байгаа билээ? Тэр цахилгаан зуухны сарын өртөг ч өндөр гардаг. Ингээд бүх талаас нь тооцоод үзэхээр ямар ч байсан цахилгаанаар халаах шийдэл рүүгээ явахаас гадна сайжруулсан түлш хэрэглэх нь зөв гэсэн шийдэл гарсан."
Х.Баделхан: "Ипотекийн зээлийн санг нэмэгдүүлэх ажлыг судалж байгаа. Бусад улсын турлагаар тэтгэврийн сангаа ашиглах зэрэг асуудлыг судалж байна. Ипотекийн зээлийн санг нэмэгдүүлэх шаардлага, хүлээлт байгааг маш сайн ойлгож байна."