Г.Тэмүүлэн: Малчид мэдээлэлгүй байна
2018.01.19

Г.Тэмүүлэн: Малчид мэдээлэлгүй байна

Өнөөдөр /2018.01.19/ УИХ-ын нэгдсэн чуулган дээр УИХ-ын гишүүн С.Бямбацогтын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж, анхаарч ажиллаж байгаа талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгыг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүд орон нутагт өвөлжилтийн байдал хүндэрч байгааг онцлож, өвс тэжээлийн хангалтыг хэрхэн хүргэж байгаа асуудлыг хамгийн ихээр хөндсөн юм. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн 

Манай Архангай аймагт өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан хоёр долоо хоногийн өмнө би  Засгийн газар албан тоот хүргүүлсэн байгаа. Үүнээс хойш буюу энэ хоёр долоо хоногийн хугацаанд нөхцөл байдал дордсон байна. Хур тунадас нилээд унасан, цасан бүрхүүл нэмэгдсэн байна. Хойд талын зарим сумдуудаар цасны хэмжээ доод тал нь 20 см болсон байна. Өвөлжилтийн байдал нилээд хүндрэхээр байна.

Өнөөдөр малчдын гар дээр очиж байгаа өвс, тэжээлийн үнэ нилээд өндөр байна. Мөн тэнд байгаа нөөцийн асуудал бага байна. Та бүхэн өвс, тэжээлийн ноосны урамшуулал, мал махаар солих аждлыг зохион байгуулж байна, мөн зээлээр авах боломж бололцоог бүрдүүлж байгаа гэж ярьж байна.

Газар дээрээ, суманд очихоор бүх малчид энэ талаар мэдээлэлгүй байна. Тэгэхээр та бүгдийн энд ярьж байгаа гаргалаагаар бүх малчдад, ялгаваргүйгээр олгоход ямар асуудал тулгараад байна вэ?УИХ-аас бид ямар асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй байна вэ? Үүнийг хэлээч.

Өнөөдөр цаг зуд хүнд байна гэж яриад л байна. Бид бэлчээрийн асуудлаа ярихгүй бол дахиад дараа жил цас орно, өвөлжилт хүндэрнэ. Тиймээс бид бэлчээр ашиглалтынхаа асуудлынхаа хууль эрх зүйн орчинг нь хэзээ бий болгох уу, сум дундын тэжээлийн аж ахуйг хэзээ бий болгох уу. Засгийн газар үүн дээр эрс зоригтой шийдмэмгий хандаад явмаар байна.

ХХААХҮяам болон Шадар сайд Ө.Энхтүвшин нар түүний асуултад хариулсан юм.

Бидний хувьд малчдын авъя гэсэн хэмжээгээр нийлүүлж чадахгүй байгаа асуудал бий. Тиймээс бид ААН-үүдийгээ нилээдгүй шахаж ажиллаж байгаа. 7 хоногт дунджаар 1500 орчим тонн тэжээл хилээр нэвтэрч орж ирж байна. Малчдын гар дээр очиход цаг хугацаа бас орж байгаа. Архангай аймаг дээр гэхээр одоогийн байдлаар 899 тонн хивэг тэжээлийг борлуулсан байна. Бүх сумдад хүргэх гэж зорьж байгаа.