2018.01.24

Ц.Даваасүрэн: Эрчим хүчний салбар суурилагдсан бүх хүчин чадлаараа ажиллаж байна

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн МҮОРТВ-ийн Цаг үе, үзэл бодол нэвтрүүлэгт оролцжээ.

Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх төсөл болон салбарынхаа бусад асуудлыг талаар дэлгэрэнгүй ярилцжээ.

Ц.Даваасүрэн: Эрчим хүчний салбарын хамгийн ачаалалтай цаг үе ирсэн байна. Эрчим хүчний бүх станц, дамжуулах сүлжээнүүд өвөлжилтийн өндөр горимоор ажилладаг. Энэ жилийн хувьд эрчим хүчний хэрэглээ өмнөх жилүүдийнхээс өсөж, анх удаа 1070 орчим мегабатт хүртэл өслөө. Энэ хэрэглээг хангахын тулд бид суурилагдсан бүх хүчин чадлаараа ажиллаж байна. Гэтэл станцууд насжилтын хувьд хугацаа дууссан байна. ТЭЦ 4-ийн эхний дөрвөн блок бол насжилтын хугацаа дууссан. Яг энэ өндөр ачааллаар 100 хувь шахаж ажиллуулахад маш өндөр эрсдэлтэй нөхцөлд энэ өвлийг туулж байна.