BPP Их сургуулийн захиралыг хүлээн авч уулзлаа
2018.02.06

BPP Их сургуулийн захиралыг хүлээн авч уулзлаа

Англи Улсын BPP их сургуулийн Англи хэл мэргэжлийн ур чадварын тэнхимийн захирал Давид Доннарумма ММНБИ-д зочилж, гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан, Сургалт хариуцсан дэд захирал Б.Мягмаржав, АССА хөтөлбөрийн менежер Ө.Эрдэнэтуяа нартай уулзалт хийлээ.

Уулзалтаар 2 талын байгуулсан гэрээний хүрээнд цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар тодорхой зүйлүүд дээр санал солилцлоо. 

Мөн уулзалтын дараагаар Англи улсын BPP их сургуульд суралцахыг сонирхож байгаа нягтлан бодогчидтой уулзалт хийж, суралцахад тавигдах шаардлага, программ, сургалтын төлбөр, боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариуллаа.