Ж.Сүхбаатар: Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах төслөө Ерөнхийлөгч,Ерөнхий сайдад танилцуулж саналыг нь авна
2011.01.13

Ж.Сүхбаатар: Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах төслөө Ерөнхийлөгч,Ерөнхий сайдад танилцуулж саналыг нь авна

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатартай ярилцлаа.

-Та саяхан байнгын хорооны даргаар сонгогдсон. Тэгнэ, ингэнэ гээд баахан төлөвлөгөөгаргачхаад л байна уу?

-Сонгуулийн тухай хууль гээд шийдлээ хүлээж байгаа цөөнгүй асуудлууд бий.

-Намын шинэчлэлийн талаар идэвхийлэн зүтгэсэн гэж таныг МАН-ын Удирдах зөвлөл байнгын хорооны даргын суудлаар "шагнажээ"?

-Байнгын хорооны даргын алба нь намын албан тушаал биш, УИХ-ын бүтцийн байгууллагын удирдах албан тушаал. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь надад итгэл үзүүлж, УИХ-ын гишүүд маань санал нэгтэйгээр сонгосон. Намын нэр, үзэл баримтлалыг өөрчлөхийн төлөө идэвхтэй зүтгэсэн шүү гэж намынхан нэгэн албан тушаалтнаас урмын.бурмын үг албан. албан бусаар хэлж, таны "эвгүй" асуусан шиг явдал гаргаагүй. Тэгээд ч шагналын журмаар бус өрсөлдөөний зарчмаар Байнгын хорооны даргын сонгууль УИХ-ын хүрээнд .явагдаж шийдэгддэг, энэ ёсоор л би бусадтайгаа өрсөлдөж сонгогдсон.

-Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдсан байна. Тохиролцоонд хүрч чадсан болов уу?

-УИХ-ын Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдлаа. Дэгийн шинэчилсэн хуулийн заалтад намрын чуулганыг хаах цаад талын хугацааг хоёрдугаар сарын 10 гээд заасан учир завсарлах дөхөж байна. Сонгуулийн асуудлаар хэд хэдэн Зүйл дээр УИХ дахь хоёр намын бүлэг санал нэгдэж чадахгүй байсаар өнөөг хүрсэн. Ажлын хэсэг хуралдаад энэ түгжээг нь тайлж, урагшлуулъя гэж л ярилцлаа. Анх УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн боловсруулаад өргөн барьсан. Энэ ажлын хэсэгт би орж ажилласан юм. Дараагаар нь Л.Болд тэргүүтэй гишүүд дахин Сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулаад оруулсан. Тиймээс энэ хоёр хуулийн төслийн авахыг нь авч, хасахыг нь гээж нэгтгэхээр боллоо. Нэгтгэх ажлыг энэ долоо хоногтоо багтаан дуусгана.

-МАН, АН-ын бүлэг хоёр асуудалд санал нэгдэхгүй байна гээд гэдийчхээд байгаа. Үүнийг яаж шийдэхээр болсон бэ?

-Санал зөрөлдөөнтэй байгаа хоёр, гурван асуудлыг ирэх долоо хоногоос санал хурааж шууд хагалъя гэж ярьсан. Хүнийг үү, эсвэл намыг дугуйлж санал хураах уу гэдгийг ингэж шийдэхгүй бол цаг хугацаа явсаар 2012 оны сонгуультай золгож мэдэх нь. Ажлын хэсэг дээр санал хурааж шийдээд УИХ дахь бүлгээр хэлэлцүүлж санал нэгдэхгүй асуудлаа шийдэх гарцыг хайя гэж тохирсон. Намрын чуулган завсарлахаас өмнө ажлын хэсэг Сонгуулийн хуульд анхаарлаа хандуулж сууж ажиллана. УИХ-ын дэд дарга Н.Энхболд ажлын хэсгийн ахлагчийн хувьд нэлээд олон асуудлыг нэгтгэж бидэнд сая танилцуулсан. Асуудлаа эхнээсээ шийдээд хумиад явах байх.

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хоёр төсөл нь пропорциональ хувилбарыг түшиглэн боловсруулсан ч ялгаатай, шингээж болохооргүй заалтууд олон бий шүү дээ. Тэгэхээр аль хувилбарыг нь голчлох юм бол?

-Хоёр төслийг нэгтгэхээр давхардаж байгаа зүйл ч олон байна. Ялгаатай, нийцэхгүй зүйл ч бий. Ажлын хэсгийн гишүүд хоёр төслийг нэгтгэсэн хэлбэрээр нь уншиж судлаад ойрын өдрүүдэд ерөнхий хар зургийг нь гаргана.

-26:50 гэсэн холимог хувилбарыг хоёр намын бүлэг дэмжээд шийдсэн гэж ойлгож болох уу?

-Хэдэн сарын өмнө намуудын удирдлага, бүлэг, ажлын хэсгийн түвшинд хосолмол хувилбарыг сонгохоор тохиролцсон. Харин 26:50 гэсэн харьцаатай байж болох юм гэж үзсэнээс биш яг таг шийдээгүй. Эсвэл 52:24, 42:34 гээд өөрчилж ч болно. Ерөнхий том зарчмаа тохиролцсон учир одоо тодорхой асуудлуудаа шийдэх шаардлагатай байна. Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд дарга ч, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд ч би энэ хуулийг түргэвчлүүлэх байр суурь барьж байгаа.

-АН-ын» бүлэг 50 суудлыг пропорционалиар хуваарилах учир намыг дугуйлах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Ер нь ч хувь тэнцүүлсэн сонгуулийн энэ хэлбэр нь намууд хоорондоо өрсөлдөхийг хэлдэг. Гэтэл МАН-ынхан яагаад хүнийг дугуйлах гэж зүтгээд байгаа юм бэ?

-Ажлын хэсэг байр сууриа нэгтгээд МАН-ын бүлгээр хэлэлцүүлсний дараа л асуудал тодорхой болно.

-Та СЕХ-д ажиллаж байсан хүн. Дэлхий нийтийн жишгээр ч, хувь тэнцүүлсэн хувилбараар сонгууль явуулахад хүнийг биш намыг сонгодог биз дээ. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол парламентын бүгд найрамдах улс юм бол хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хэлбэр рүү орох нь зүйтэй. Хамгийн урлагтай бөгөөд хариуцлагатай тоглолтыг, бодлогыг сайн ч бай, муу ч бай улс төрийн нам л хийж чадна. Хувь хүнээс хамаарсан улс төр тогтворгүй, найдваргүй байх магадлал өндөр. 20 жилийн хугацаанд хувь хүнд тулгуурласан сонгуулийн мажоритари системээр явж, түүнийг дагасан улс төрийн тогтолцоо бий болсон. Энэхүү сонгуулийн хувилбараас шууд гурав дахь шат руу алхахдаа хальт гишгээд алдчихвий гээд л завсрын хувилбар болгож дундын хосолмол тогтолцоог сонгох нь зүйтэй байгаа юм. Мажоритари систем нь олон сайн зүйл дагуулсан ч гэлээ хоёр том сөргөлдсөн улс төрийн хүчинтэй, олон мянган сонгогчдын санал гээгддэг, улс төрийн авилгад автсан, улс төрийн нөлөөлөл дор байдаг төрийн албатай, шүүмжлэл өрнүүлэх дотоод ардчилал муутай иймэрхүү л улс төрийн тогтолцоог бүрдүүлээд байна. Үүнээс нь болоод, олон түмэн залхаж улс төрийн намыг үгүйсгэж төрд итгэх итгэл суларч байгаа тал ажиглагдах болсон. Жинхэнэ утгаараа улс төрийн нам ачаагаа үүрдэг, бодлогоо тодорхойлдог пропорциональ тогтолцоо руу зугуухан орох ёстой. 20 жил сонгуулиар зөвхөн хүнийг дугуйлж ирсэн сонгогчдын нам дугуйлж саналаа өгөх гэхээр нийгмийн сэтгэл зүйн хөрс нь бүрэлдэж чадаагүй байна Бас намыг дугуйлах нь Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн заалттай харшилж маргаан мэтгэлцээн шүүмжлэл дагуулж мэдэхээр байгаа юм.

-МАН нэрээ сольсонучир ирэх сонгуулиарнам дугуйлах нь эрсдэлтэй гэжтооцоодзүтгээд байгаа юм биш үү?

-Намын уугуул нэрийг сэргээх тухай яриа ч гараагүй байхад хүнийг дугуйлах нь зүйтэй гэж шийдэлд хүрснээ зарлаж байсан шүү дээ. З.Энхболд гишүүн л сонинд ,1 ярилцлага өгөхдөө улс төрийн үүднээс ийм тайлбар хийсэн байна лээ.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар 15 гишүүн хуулийн төсөл боловсруулж байгаа юм байна.Ta тэдний нэг нь. Ямар үндэслэлээр өөрчлөлторуулахаар болчхов?

-Шинэ он гарахын өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталж гаргасан. Мөрдөгдөөд эхэлж байгаа.Д.Энхбат, З.Алтай гээд УИХ-ын 15 гишүүн хоорондоо ярилцаад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн бариxaap шийдээд байгаа.Үндсэн хууль тогтоогчдын холбоо, уг хуулийн эх баригч, иргэний хөдөлгөөнийхөн, судлаачид гээд маш олон хүн 1999-2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг шүүмжилж сэтгэл дундуур байдгаа олон жил илэрхийлж ирсэн. Тулгуур хуульд өөрчлөлт оруулснаас улбаатайгаар төрийн эрх мэдлийн тогтолцоонд гажуудал үүссэн. Үүний сөрөг үр дагавар нь улам бур мэдрэгдэж байна. Энэ тухай бид хэдэн сарын өмнөөс ярилцан санал солилцоод долоон өөрчлөлт бүгдээрээ болж бүтэхгүй зүйл ч биш юм байна. Хамгийн гол шүүмжлэл, гажуудал дагуулсан зарим нэг заалтыг өөрчлөхөөс аргагүй. Иймд бид энэ долоон өөрчлөлтийн хоёр заалтыг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн. Зарим хүмүүс дордохын долоо гэж шүүмжлэн бүгдийг нь буцаан хэвэнд нь оруулах шаардлагатай гэдэг.

-Ямар хоёр заалтыг нь өөрчлөхөөр төлөвлөж байгаагаа тодруулахгүй юу?

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хийж болно гэж өөрчлөлт оруулсан нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын хяналт тэнцэл, хариуцлагын тогтолцоог алдагдуулж байна. Энэ нь сөрөг үр дагавар дагуулж байгаа гэдэгтэй хүмүүс санал нэгдэх байх. Засгийн газрын бүрэлдэхүүнд орох УИХ-ын гишүүдийн тоо, хэмжээ хязгаарыг тогтоож өгөөгүй учраас бүх сайдууд нь УИХ-ын гишүүн байх тохиолдол ч гарч байсан. Тиймээс Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэгээс дээш нь УИХ-ын гишүүн байж болно гэж оруулж байгаа. Энэ нь нөгөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт доторх гол "хор" болсон заалт. Үүнийг анагаах "ерөндөг" нь бидний санал болгож буй шийдэл юм. Мөн УИХ-ын удирдлагуудыг сонгохдоо нууцаар санал хураана гэж төсөлд тусгаад байгаа.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад шалгуурыг өндөрсгөж журмын тухай хууль гарсан. Тиймээс амаргүй байх даа?

-Тийм л дээ. Хэдэн гишүүн санаачлаад дур дураараа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах санал санаачилга гаргаад байвал тулгуур зарчим алдагдах осолтой байдалд хүрнэ. Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг төрийн бодлогоор шийдэж байх учиртай. Гэхдээ бид өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан хоёр болохгүй байгаа заалтыг нь засъя гэж байгаа. Засгийн газарт орох УИХ-ын гишүүдийн хязгаарыг тогтоож өгөх нь зөв зүйтэй, шударга ёсонд нийцсэн учраас санаачилга гаргаж

байгаа юм.

-Хэзээ энэ хуулийн төслөө өргөн барих вэ?

-Өргөн барихад тийм ч амархан биш. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гарсан учир Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас санал авна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх эсэхийг 57-гоос доошгүй гишүүн хуралдаж 39-өөс доошгүй гишүүн нь дэмжсэн тохиолдолд л хэлэлцэж эхэлнэ. УИХ-ын удирдлага Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд намайг дуудаж "Та бүгдийн саналыг хүндэтгэн үзэж байна. Гадаадын орнуудад УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй гээд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна гээд давхиад байдаггүй. УИХ ч энэ асуудалд бодлоготой хандах ёстой" гэж сануулж байна лээ. Ер нь маш болгоомжтой, судалгаатай хандах ёстой. Олон түмний хүсэн хүлээж, дэвшүүлж байгаа асуудлыг бид санаачилж, шийдэл гаргах галт тэргийг хөдөлгөж л байгаа хэрэг. Түүнээс хувь хүний амбиц, улс төрийн ашиг сонирхлын үүднээс хандаагүй. Ийм өөрчлөлт оруулбал 2012 оны сонгуулийн дараагаас мөрдөж эхэлнэ гэж хугацааг тавих нь зүйтэй гэж үзэж байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.