Хан-уул дүүргийн 94 иргэн төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа
2018.02.15

Хан-уул дүүргийн 94 иргэн төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан Аж үйлдвэр, газар тариалан, соёл спорт, уул уурхай, худалдаа үйлчилгээ, нийтлэг үйлчилгээ, боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Хан-Уул дүүргийн иргэдийг Монгол Улсын төрийн одон медалиар шагнасныг ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын орлогч Г.Батсайхан, А.Амартүвшин, Э.Түвшин, ИТХ-ын Төлөөлөгчид болон бусад албаны хүмүүс гардуулав.

Сар шинийн баярын босгонд Монгол Улсын төрийн дээд одон медаль болох

-       Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон - 25

-       Цэргийн гавьяаны улаан тугийн одон – 2

-       Алтан гадас одон - 41

-       Цэргийн гавьяаны одон -1

-       Хөдөлмөрийн хүндэт медаль – 25 иргэн тус тус шагнагдлаа.