2018.02.19

Удам дамжин ногоо тарьж байгаа гэр бүлээс 4 дэх улсын аварга тариаланч тодорлоо

Хөрс шороо хүнд хөдөлмөрлөх гэдэг ганц л шаардлага тавьдаг. Хөдөлмөрлөж чадвал царай зүс, нас хүйс шаардалгүй өгөөжөө өгдгийг баталсан улсын аварга тариаланч Ховд аймгаас тодорлоо. Улааанбаатарын уугуул, Ховдын суугуул улсын аварга тариаланч Ш.Оюунжаргал төрийн шагналаа сар шинийн өмнөхөн гардлаа.

"Улсын аварга тариаланч Намсрайн бэр болж очихдоо тус дэм болохсон гэхээс илүү өөр зүйл бодоогүй. Аварга болно ч гэж төсөөлөөгүй явлаа" гэж тэрээр дурлсаа. Төсөөлөөгүй ч тариач удмынханд гологдохгүйн тулд зүтгэсээр удам дамжсан тариачин гэр бүлээс төрсөн 4 дэх улсын аварга боллоо.