Монголын хүнсчдийн холбооны удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
2018.02.13

Монголын хүнсчдийн холбооны удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Монголын Хүнсчдийн Холбооны Удирдах Зөвлөлийн ээлжит хурал Төрийн ордонд боллоо. Тус холбооны дүрмийн дагуу  дүрмийн дагуу улирал бүр Удирдах зөвлөлийн гишүүд хуралддаг.  Хуралдаанд МХХ-ын Ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, Гүйцэтгэх захирал М.Говьсайхан болон УЗ-ын гишүүд оролцлоо. 

Энэ удаагийн удирдах зөвлөлийн хурал нь 2018 оны анхны хурал болж байгаагаараа онцлогтой. Тэд 2017 онд хийсэн ажлуудтайгаа танилцаж, дүгнэлээ.

Мөн 2018 оны I улиралд гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээллийг танилцууллаа. Энэ улиралд холбооны үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажиллах, гишүүн байгууллага, салбар зөвлөлүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гэх мэт олон ажлуудыг хийхээр хэлэлцлээ. 

Удахгүй болох ээлжит VII Их, Бага хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг баталсан юм.  Эцэст нь хэлэлцсэн асуудлаар тогтоол төсөл гарган, баталлаа.