2018.02.08

"Сүүний салбарын шинэчлэл - тогтвортой бэлтгэн нийлүүлэлт" чуулга уулзалт зохион байгуулав

Сүүний ферм, боловсруулах үйлдвэр, мэргэжлийн холбоод хамтран Сүү үйлдвэрлэлийг слабарыг шинэ үе шатанд гаргахад өнөөгийн тулгамдсан асуудлыг бодитоор үнэлэн, сүүний слбарт шинэчлэлт хийхэд төрийн бодлого, зохицуулалтаар дэмжлэг үзүүлэх гарц боломжийг тодорхойлох зорилгоор тус чуулга уулзалтыг зохион байгуулав.

Хуралдаанд УИХ-ын гишүүн, Хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан тэргүүтэй хүмүүс оролцсон байна.

Сүүний фермерүүд жилийн дөрвөн улиралд тогтвортой, хүртээмжтэй хэмжээгээр сүү боловсруулах үйлдвэрүүдэд сүүгээ нийлүүлэх боломжгүй байгаа нь фермийн хөгжил сул дорой байгааг харуулж байна.

Ферм эрхлэгчдэд мал эмнэлгийн үйлчилгээ чанар, хүртээмж муу, малын тэжээлийн олдоц бага, үнэ өндөр, фермийн байр, үйл ажиллагаагаа сайжруулах эдийн засгийн нөөц бололцоо муу, малын үржил, бүртгэлээ сайжруулах нөхцөл бололцоо хангалтгүй зэргээс одооогоор 43000 саалийн үнээ байгаагаас жилд авах саамны хэмжээ 2100-2300 литр байгаа нь ОУ-ын түвшинээс 2-3 дахин доогуур үзүүлэлттэй байна.

Чуулга уулзалтад оролцогчид монгол хүний хоол, хүнсний аюулгүй байдлыг хангах, үндэсний уламжлалт сүү цагаан идээний хэрэглээ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх уриалгыг дэмжин эрдэмтэн судлаачид, сүүний ферм, боловсруулах үйлдвэр, мэргэжлийн холбоодын төлөөлөлийг оролцуулан салбарт тулгамдсан асуудлыг тал бүрээс, шүүн хэлэлцсэний үндсэн нэн тэргүүнд арга хэмжээ авч ажиллах саналыг холбогдох төрийн байгууллагад хүргүүлж байгаа билээ.