2018.03.07

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тойрогтоо “Эргэх холбоо-7” уулзалтаа хийж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ намрын чуулганы тайлан танилцуулан, тойрогтоо 7 дахь удаагийн бүтэн тойролтоо хийж ажлаа дүгнүүлж явна.

Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэн бүрт хүргэх зорилтыг тавин ажиллаж байгаа. Үүний хүрээнд Л. Оюун-Эрдэнэ гишүүн 2018 оныг "Багийн хөгжлийг дэмжих жил" болгон  ажлаа эхлүүлжээ.

УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ 2018 оныг "Багийн хөгжлийг дэмжих жил" болгосон

 

Хамгийн эхэнд тэрээр тойргийнхоо 39 багт өөрийн биеэр очиж, төрийн үйлчилгээний хүртээмжтэй танилцаж байна. Хэнтий аймагт нийт 88 багтай, үүний 66 баг нь сумын төвөөс алслагдмал  байдаг. Эдгээр багт байгаа иргэд төрийн үйлчилгээг малчны хотноосоо гараад авах боломж хомс байгаа. Тиймээс тэдгээр малчдад хэрэгтэй үйлчилгээг хотонд нь хүргэж ажиллахыг зорьж байгаа аж.

Мөн  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлөөс хамтран орон нутгийн эмнэлэгийг тохитой, стандартын хэрэгсэлтэй болгоход анхаарч байна. Энэ удаа Хэнтий аймгийн Баянхутаг сумын эрүүл мэндийн зарим тасгийг тохижуулах ажлыг эхлүүлжээ. Тус эрүүл мэндийн төв нь 1938 онд ашиглалтад орсон, үүнээс хойш 2015 онд нэг удаа бага хэмжээний засвар хийж байжээ. Тиймээс хэвтэн эмчлэх тасгийг шинэчлэх шаардлага үүссэн байна.

Энэ хүрээнд стандартад нийцсэн орыг нэг тасагт байршууллаа.

Ингэснээр өвчтэй ирсэн хүн өвчнөөр сэдрээхгүйгээр тусламж үйлчилгээ авах боломж нэмэгдэж байгаа юм.

Баян-Овоо сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн шинэ автомашинтай боллоо

 

Гишүүн Баян-Овоо сумын иргэдтэй уулзах үеэрээ, тус сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө. Мөн гишүүний санаачилсан “Шинэ цагийн нүүдэлчид” малчдын хөтөлбөр эхэлсэн юм. Энэ хөтөлбөр малчин залууст шинэ цагийн малчдын сэтгэлгээг, уламжлагдан ирсэн нүүдэлчин соёл, иргэншилтэйгээ хэрхэн хослуулан хөгжүүлэх арга ухааныг сурталчлах, танин мэдүүлэх зорилгоор малчдын дунд зарлагдсан хөтөлбөр.

“Шинэ цагийн нүүдэлчид” малчдын хөтөлбөр эхэлсэн юм

 

Хоёр үе шаттай явагдах энэ хөтөлбөр 7 сарын 30 хүртэл үргэлжилнэ. Эхний шатны хөтөлбөрт малчин залуус авхаалж самбаа сорьсон “Морин дээрх буухиа”тэмцээнээр ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа.

Сумаасаа  шалгарсан малчин залуус хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болно. Шалгарсан залуучууд Нийслэл хотод ирж, эрчимжсэн мал ахуй, энэ чиглэлээр дэлхийн чиг хандлага ямар төвшинд хөгжиж байгаа талаар сургалтанд хамрагдана. Тус сургалтнаас олж авсан мэдлэгээрээ малчид  өрсөлдөж 9 ялагч тодорно. Шалгарсан 9 малчин залуус Хон Конг улсад аялж,эрчимжсэн мал аж ахуйтай танилцан, морин тойруулгын уралдаан үзэх эрхтэй болох юм.

Гишүүний Эргэх холбоо уулзалт энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. Тэрээр өмнө нь сонгогдсон тойрогтоо  6 удаа ирж, иргэдтэйгээ уулзсан байна. Үүнийг тэрээр эргэх холбоо гэж тодотгож, сонгогдож яваад нутгаа мартдаггүй сайн жишээ гэж харж байгаа юм. Тйимээс намрын чуулганы завсарлагаанаар иргэд, сонгогчидтойгоо уулзаж байгаа 7 дахь удаагийн уулзалтаа “Эргэх холбоо-7”  гэж нэрлэсэн байна.

"Эргэх холбоо-7" уулзалтанд иргэд идэвхтэй оролцож байна

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Багийн засаг даргаас эхлээд хүн, малынхаа статистикийн тоо мэдээг сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан үнэн зөв, хурдан шуурхай гаргаж чаддаг болох. Иргэд төрийн үйлчилгээг малчны хотноосоо гараад авах боломжийг бүрдүүлэхийн  тулд хууль эрхзүйн орчин хэрэгтэй байгаа. Иймд энэ асуудлуудыг шийдэх үүднээс 4-5 хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа. Мөн Засгийн газарт чиглэл өгөх талаар ажлуудыг санаачлаж, хэрэгжүүлнэ" гэдгийг сонсгогч игэддээ дуулгаж байсан юм.